8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сүхбаатарын талбайг угааж эхэллээ

2017-04-02 08:30:00

Д.Сүхбаатарын талбайг угааж эхэллээУрин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан нийслэлийн Хот тохижилтын газраас Улаанбаатар хотын зам, талбайг угаах ажлыг энэ шөнөөс эхлүүлж байна. Энхтайвны өргөн чөлөө, Дүнжингарав, Их тойруу, Бага тойруу, Нарны зам зэрэг 15 чиглэлийн нийтийн эзэмшлийн 340 км талбайг зам цэвэрлэгээний 21 машинаар 40 орчим ажилтан ажиллаж цэвэрлэх аж. Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж “Нийслэлийн Хот тохижилтын газар өнөөдрөөс эхлээд Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн авто замын зорчих хэсгийн гудамж, талбайг зориулалтын машинаар цэвэрлэх ажлыг эхлүүллээ. Ингэснээр зам, талбайн үйлчлэгчдийн хөдөлмөрийг хөнгөвчлөх, явган хүний гарц, замын тэмдэг тэмдэглэгээ өнгө орох тоосжилт багасах зэрэг ач холбогдолтой. 15 чиглэлийн 340 км замыг 40 орчим ажилтан өдөр бүр цэвэрлэнэ. Ажилчдын цалин хөлсийг Хөдөлмөрийн хуулийн дагуу олгоно” гэв.Улаанбаатар хотын төв замууд болон Д.Сүхбаатарын талбайг 2013 оноос эхлэн тусгай зориулалтын автомашин ашиглан угаадаг болсон билээ гэж нийслэлийн ЗДТГ-ынХэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
battulga
sain bna humuus gudamjaar ih shulsee hayah yumaa uuntei temtseechee. bas zamiin deeguur bgaa yavgan hunii guuriig ugaah heregtei bna anhaarch uzeetei. urgelj tseverhen baih estoi . bainga shalgaad yav
2017/04/02 103.57.93.209
  • Recent
  • Most Read
  • Most Comment