8o
Улаанбаатар хот
mobile menu

Сургуулиудын 85 хувь анги дүүргэлт нормоос хэтэрсэн

2017-04-02 09:57:03

Сургуулиудын 85 хувь анги дүүргэлт нормоос хэтэрсэнМХЕГ, НМХГ хамтран  “Сургууль, цэцэрлэгийн эрүүл ахуй, дотоод хяналтын асуудлууд” сэдэвт салбарын сургалтыг онлайнаар зохион байгууллаа. Сургалтад сургууль, цэцэрлэгийн удирдлага, эмч, дотоод хяналт хариуцсан мэргэжилтнүүд хамрагдав.

Энэ үеэр “Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас боловсролын салбарын чиглэлээр баримтлах бодлого, хүүхдийн байгууллагын дотоод хяналт, үр дүнг үнэлэх зөвлөмж”, “Сургууль, цэцэрлэгийн эрүүл ахуйн шаардлага, нийтлэг зөрчил”, “Хяналтын хуудсыг ашиглаж эрсдэлийг тогтоох, урьдчилан сэргийлэх”, хүнсний аюулгүй байдал, хүнсний бүтээгдэхүүнд тавигдах шаардлага, давсны зохистой хэрэглээ, хүүхдийн хоногт авбал зохих үндсэн ба шимт бодис, илчлэгийн хэмжээг тодорхойлох арга зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлсэн.Өнгөрсөн онд боловсролын чиглэлээр хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн 75 хувь нь сургалтын орчны, 85 хувь нь анги дүүргэлт нормоос хэтэрсэн, 46 хувь нь сургалтын чанарт тогтмол хяналт тавьж үр дүнг тооцож ажиллаагүй дутагдал байв. Мөн хүүхэд бүрийн ахиц, хөгжлийг үнэлж эцэг эхчүүдтэй хамтарч ажилладаггүй, хувийн цэцэрлэгүүдэд мэргэжлийн багш дутмаг, дотоод хяналт шалгалт тогтмолжоогүй зөрчил буурахгүй байна. Анги танхимд агаарын бохирдол 21 хувьд, хоол үйлдвэрлэх газрын 22.6 хувьд бохирдол илэрсэн нь тухайн байгууллагын дотоод хяналт сул байгааг харуулж буй. Нөгөөтэйгүүр хүүхдийн сандал, ширээний хэмжээ хүүхдийн нас, биеийн өндөрт зохицохгүй байгаа зөрчлийг засч залруулах шаардлагатай юм.

Иймээс МХЕГ-аас 2017 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгасны дагуу уг сургалтыг зохион байгуулж, сургууль, цэцэрлэгийн эрүүл ахуйн шаардлага, нөхцөл, хэрхэн хангаж ажиллах, дотоод хяналтыг тогтмолжуулах талаар холбогдох хууль, дүрэм журмыг танилцуулж, мэдлэг чадварыг дээшлүүлэн, эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр зорьж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment