8o
Улаанбаатар хот
mobile menu

Хаягдал ус алдагдсан боломж

2017-04-02 11:10:08

Хаягдал ус алдагдсан боломж2017 оны Дэлхийн усны өдрийн уриаг НҮБ-аас “Хаягдал ус” хэмээн зарласан. Бидний өвөг дээдэс үеийн үед усыг “Чандмань эрдэнэ”-тэй зүйрлэж, түүний үнэ цэнийг юугаар ч солишгүй баялаг хэмээн тодорхойлж ирсэн түүхтэй. Дэлхий нийтийн чиг хандлага нь  “Хаягдал ус”-ыг  алдагдсан боломж гэж үзэн усны нөөцийн хомсдол гачигдлаас гарах арга зам гэж тодорхойлох болсон. Дэлхий дээр 5,5тэрбум шоометр бохир ус хаягддаг бол манай улс жилдээ 500-600 сая шоометр цэвэр ус ашиглаж, 470 сая шоометр бохир усыг гаргаж байна.  Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, дулаарлаас шалтгаалан мөнх цас, мөсөн голын усны нөөц ихээхэн буурч байна. хотжилт, үйлдвэрлэл үйлчилгээний усны хэрэглээ эрс нэмэгдэж байгаагаас Улаанбаатар хот болон говийн бүсийн томоохон орнуудад усны нөөц дутагдах хандлагатай байна. Иймээс бид үерийн усаа хуримтлуулан, усны нөөцөө нэмэгдүүлж ирээдүйн усны хэрэгцээг гадаргын усаар хангах, шилжүүлэн ашиглах шаардлагатай.Усаа зүй зохистой ашиглах, хаягдал усаа дахин боловсруулах, стандартад нийцсэн цэвэрлэх байгууламжтай болох шаардлагатай. Улаанбаатар хотод ахуйн бохир усыг цэвэршүүлэх зургаан цэвэрлэх байгууламж, үйлдвэрийн бохир усыг цэвэршүүлэх нэг цэвэрлэх байгууламж үйл ажиллагаагаа явуулдаг. Төв цэвэрлэх байгууламж нь хоногт 190000-210000 метр куб бохир усыг хүлээн авч механик болон биологийн цэвэрлэгээг хийн, хэт яагаан туяагаар халдваргүйжүүлж Туул голд нийлүүлдэг аж. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд хүлээн авч байгаа бохир усны хэмжээ болон бохирдолт эрс нэмэгдэх, лаг бүрэн цэвэрлэх процессгүй байна.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment