8o
Улаанбаатар хот
mobile menu

Боловсролын байгууллагуудын аюулгүй байдлыг шалгаж арга хэмжээ авав

2017-04-02 11:45:00

Боловсролын байгууллагуудын аюулгүй байдлыг шалгаж арга хэмжээ ававМонгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай Боловсролын байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг 2017 оны  гуравдугаар сарын 01-ний өдрөөс гуравдугаар сарын 27-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Шалгалтаар нийт 129 объект хамрагдаж, галын аюулгүйн норм дүрэм, стандартын заалтыг хэрэгжүүлээгүй 697 зөрчил илрүүлж, 103 зөрчил буюу 14.7 хувийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 83, мэдэгдэл 37, танилцуулга 5, дүгнэлт 2-ыг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн, хэрэгжилтэнд нь хяналт тавин ажилласан.

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулийн талаар шалгалтанд хамрагдсан Боловсролын байгууллагуудын албан тушаалтан нарт сурталчилж, хууль тогтоомжийг сахин биелүүлэх, галын аюулгүй байдлын норм, нормативын шаардлагыг дагаж  мөрдөж ажиллах талаар мэргэжил арга зүйн заавар зөвөлгөөг өгч, боловсролын байгууллагын барилга байгууламжуудын авралтын нөөц гарцуудыг газар дээр нь чөлөөлж, цахилгааны ерөнхий самбарын өрөө болон дулааны узелийн өрөөнд байрлуулсан шатамхай материал, модон хийц бүтээцүүдийг гаргуулж аюулгүй байдлыг хангасан байна.

Бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах, гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд цэцэрлэг сургуулийн багш нар, эцэг эхчүүд, томчуудын оролцоо хамгийн чухал юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment