8o
Улаанбаатар хот
mobile menu

Гурван аймагт түймэртэй байна

2017-04-02 12:10:00

Гурван аймагт түймэртэй байнаГурван аймагт ой хээрийн түймэр гарсан талаар Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээлж байна.

  • Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн Хөндлөнгийн-Эх гэдэг газарт ойн түймэр гарсан тухай дуудлага гуравдугаар сарын 30-нд 15:40 цагт иржээ. Дуудлагын дагуу онцгойинхон тус сумын 20 иргэн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, оройн 20:00 цагт түймрийг цурманд оруулсан байна.
  • Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн Хагархай толгой гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлага гуравдугаар сарын 31-нд 12:15 цагт ирж, тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр, орон нутгийн 4 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж өдрийн 14:25 цагт унтраажээ.
  • Төв аймгийн Баянцогт сумын Даргиат багийн Бугант толгой нэртэй газар ойн түймэр гарсан тухай дуудлага өчигдөр 14:39 цагт хүлээн авч орон нутгийн 10 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж оройн 19:29 цагт цурамд оруулсан байна.
  • Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн Рашаан гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 16:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр, орон нутгийн 17 иргэн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа ажээ.
  • Хаврын улирал эхэлж хуурайшилт ихэссэн учраас иргэдийг анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment