8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Дэнзэнгийн гэрт нэгжлэг хийж 49 сая төгрөг хураан авчээ

2017-04-03 09:13:00

ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн, "ЭрдэнэсТавантолгой" компанийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн долоо хоногт эхэлсэн билээ.  Шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байгаа бөгөөд өнөөдөр дахин үргэлжилнэ. Ийнхүү шүүх хурал дөрөв дахь өдрөө үргэлжлэх гэж байна. Өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдөр АТГ-аас Г.Дэнзэнгийн гэрээс эд мөрийн баримт болгон хураан авсан эд зүйлсийг ил болгосон билээ.  Тодруулбал, Г.Дэнзэнгийн гэрээс доорхи зүйлсийг эд мөрийн баримт болгон хураан авчээ.
1. Ажлын өрөөнд байсан төмөр сэйфийг Г.Дэнзэнгээр онгойлгон үзэхэд тус бүр 100 ширхэгээр боосон гурван боодол 50 евро
2.Есөн ширхэг 500 евро
3. 100 ширхэгээр нь боосон 20 мянгатын дэвсгэр нэг боодол
4. Гурван ширхэг 100 доллар
5. Тус өрөөний номын шкафанд нэгжлэг хийж, Гэрэлхүүгийн Уянгын баруун дээд булангаас хайчилсан Монгол улсын иргэний үнэмлэх
6. Г.Уянга, Г.Дэнзэн нарын гэрлэлтийн гэрчилгээ
7. 2011 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн авто зогсоол захиалгын гэрээ
8. Хар өнгийн тэмдэглэлийн дэвтэр зэргийг хураан авсан байна. Тухайн үед еврогийн төгрөгтэй харьцах ханш 2300-2400, доллар 2000 орчим төгрөгтэй тэнцэж байжээ. Тэгэхээр Г.Дэнзэнгийг гэрээс нийт 49 сая 400 мянган төгрөг хураан авсан талаар шүүх хурлын үеэр яригдсан юм. 


Түүнийг ЗХХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж Шинэчлэлийн засгийн газрын үед “Эрдэнэс Таван толгой” компаниас тендэр авч, эхнэрийнхээ “Говь повер” компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр өнгөрсөн 2015 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл