Нийслэлийн тээврийн газар, "Улаанбаатар смарт карт" ХХК-иас энэ сарын 1-нээс иргэд нийтийн тээврээр зорчихдоо картаар төлбөрөө хийх шийдвэр гаргаж, бэлэн мөнгөний хайрцгийг хураан авсан билээ. Өмнө нь бэлэн мөнгөний хайрцагтай байхд иргэд дутуу мөнгө хийх, канондсон мөнгө ихэвчлэн хийдэг байсан. Тэгвэл тэр үе ард хоцорсон. Автобусанд камер байршуулсан тул картгүй зорчигчдод үйлчлэхгүй бас бэлэн мөнгө огт авахгүй байна.
Канондсон мөнгөөр зорчдог цаг ард хоцорсон
2017-04-03 09:23:00