Сар бүрийн 25-ны өдрөөс өмнө ордог байсан 20 мянган төгрөг одоог болтол хүүхдүүдийн дансанд ороогүй байна. “Төсөв бүрэн бүрдээгүй байгаа учир энэ сарын мөнгө ороогүй байгаа. Гэхдээ энэ сарын 30-ний өдөр гэхэд хэзээ өгөх нь тодорхой болно” хэмээн албаны эх сурвалж мэдээлэл өгсөн байна. Одоогоор хүүхдийн мөнгөний санхүүжилт орж ирээгүй байгаагаас болоод хүүхдийн мөнгө буугаагүй гэнэ. Ямартай ч ирэх оны нэгдүгээр сарын 10-нд багтааж, 12 дугаар сарын хүүхдийн 20 мянган төгрөгийг олгох бололтой.
Хүүхдийн мөнгө ирэх сарын ихээр орж магадгүй
2015-12-29 12:33:00