Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр 09.30 цагт Баянхошуунд агаарын бохирдол хамгийн их байлаа. Тодруулбал, тус газарт агаарын бохирдлын үзүүлэлт 635 гарч хамгийн их бохирдолтой байсан бол Ургах наран хороололд цэвэр байв. Нисэх, Амгалан, Баруун дөрвөн зам, Монгол газар зэрэг газарт агаарын бохирдол дунд зэрэг гэсэн үзүүлэлт заасан бол Бөхийн өргөө орчимд агаарын бохирдол бага гарлаа. Хэдийгаар гадаа дулаарч байгаа ч гэсэн Баянхошуун орчимд агаарын бохирдол их байсаар байна.
Агаарын бохирдол Баянхошуунд хамгийн их байна
2017-04-03 10:12:00