8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН иргэддээ муухай харагдахыг үл хүснэ

2017-04-03 10:26:00

МАН иргэддээ муухай харагдахыг үл хүснэМанай улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт зайлшгүй хамрагдахгүйгээс өөр гарцгүй гэдгийг баталчихсан. Гэтэл дөрөвдүгээр сарын 10-нд ОУВС-гийн захирлуудын зөвлөл хуралдана. Үүнээс өмнө тэдний тавьсан шаардлагыг биелүүлсэн байх учиртай. Өөрөөр хэлбэл долоон төрлийн татвараа нэмэх төсвийн тодотголоо хийсэн байх учиртай. Ээлжит бус чуулган хуралдуулна, хуралдуулахад гишүүдийн ирц бүрдэхгүй, эсвэл Засгийн газар төсвийн тодотголоо өргөн барихгүй байна гэсэн шалтаг шалтгаанаар цагаан сараас хойш буюу гуравдугаар сарын 02-ны өдрөөс хойш дуншсан. Өнөөдөр дөрөвдүгээр сарын 03-ны өдөр нэг сар нэг хоног гэдэг бол багагүй хугацаа байлаа.

Тус захирлын зөвлөлийн хурлын дараахь тов нь манай улсын баяр наадмын өмнө, тэгээд намар гэхчлэн хуваарьтайгаар болдог гэсэн. Тэгвэл ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдана гэсэн яриа энэ зунжин, намаржин үргэлжлэнэ гэсэн үг.

Хаврын чуулган энэ лхагва гарагт буюу дөрөвдүгээр сарын 05 нээлтээ хийнэ. Төсвийн тодотголыг УИХ-ын дарга өргөн бариад буй. Өргөн барьсан тодотголыг УИХ-аар хэлэлцүүлээд батлуулахад доод тал нь 15 хоног болно. Үүнээс харахад дөрөвдүгээр сарын 10-ны өдөр болох ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хурлаар яав чиг амжихгүй нь тодорхой боллоо. Тус захирлын зөвлөлийн хурлын дараахь тов нь манай улсын баяр наадмын өмнө, тэгээд намар гэхчлэн хуваарьтайгаар болдог гэсэн. Тэгвэл ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдана гэсэн яриа энэ зунжин, намаржин үргэлжлэнэ гэсэн үг.

Энд олон яагаад гэсэн асуулт урган гарч ирж байна. Эх орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьж байгаа бол эрх баригчид ээлжит бус чуулганыг яаралтай товлон хуралдуулах боломж хангалттай байсан. Түүнчлэн долоон төрлийн татвараас зарим нэгийг өөрчлөн улам уян хатан болгож болох байсан. Төсвийн зардлыг бууруулах шинэ гарц гаргалгааг огт хайсангүй.

Ээлжит бус чуулган зарлаж, төсвийн тодотголоо хэлэлцээд хэдэн төрлийн татварын нэмэлт, халамжийн таналтыг хийчихвэл муу дээр муухай, муухай дээр улцан гэдэг гэдэгчлэн ард түмний итгэлийг улам хөсөрдүүлж харагдах нь.

Эрх баригчдын удаан хойрго байдал, асуудалд чөдөр тушаатай мэт хандаж буй хандлага нь зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хэмээн дүгнэж болохоор байна. Ээлжит бус чуулган зарлаж, төсвийн тодотголоо хэлэлцээд хэдэн төрлийн татварын нэмэлт, халамжийн таналтыг хийчихвэл муу дээр муухай, муухай дээр улцан гэдэг гэдэгчлэн ард түмний итгэлийг улам хөсөрдүүлж харагдах нь. МАН-ын ээлжит сонгуулийн ялалтын буухиа тасарч мэдэх юм. Ингэж асуудалд хойрго хандах нь эрх баригчдад ашигтай ч улс орны хойч ирээдүйд балагтай гэдгийг тэд бодолцмоор юм. Засгийн газрын удаан хойрго, туйлбаргүй байдлыг тайлбарлахад тун бэрх. ОУВС-гийн дэмжлэгийг авахгүйгээр ухарч урагшлахаар болчихсон юм уу даа гэж хардахаар тус сангийн дэмжлэгээр зээл авна хэмээн дэлхий нийтэд зарлачихсан байдаг.

Ирэх сонгуульд ялалт байгуулагч нам татвараа нэмж ард түмнийг бухимдуулж уурлуулахгүйг илүүд үзнэ. Хүсэл нь биелж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсны дараа л ОУВС-гийн хөтөлбөрт тухлан саатуулах нь. Тэр үед эдийн засаг нь эвгүйтсэн байх вий гэсэн эмзэглэл төрж байна.

Монгол Улсын эдийн засгийг Ерөнхийлөгчийн сонгууль гэхчлэн улстөртэй холбож, хараат байдлаар хөгжүүлсний балаг үргэлжилсээр байх уу.     П.Од

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Дарга нараас болж аливаа нам муухай харагдах тал бий Гэхдээ З.Энхболд шиг ч арай намаа тийм байдлаар хэн нэгэн харагдуулахгүй биз гэдэгт итгэж байна
2017/04/03 66.181.179.58
МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс...
Бид хамтдаа иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засч, тэгш журамт, баян хүчирхэг Монголоо цогцлоож чадна
2017/04/03 59.153.113.185
иргэд
Угаасаа сайхан харагдах юу ч байхгүй, бөөн авилгал, луйвар, хууль бус ажиллагаа...
2017/04/03 103.9.90.130
  • Recent
  • Most Read
  • Most Comment