Цагдаагийн ерөнхий газрын харьяа Мөрдөн байцаах газрын Тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид сайн үйлс бүтээжээ. Тэд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны 2-12 насны дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй Б.Болорын гэр бүлд шинэ жилийн баярыг тохиолдуулан дөрвөн хүүхдэд нь шинэ жилийн бэлэг болон гурван ээлжийн хувцас, сүү, гурил, цагаан будаа, гоймон, нүүрс, түлээний мод зэргийг бэлэглэсэн байна.
Цагдаагийн алба хаагчид сайн үйлс бүтээлээ
2015-12-29 13:01:00