Айлын гэр дайрсны улмаас хоёр хүн нас барж, гурван хүн гэмтсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 1-ний өдөр хэрэг гарсан байна. Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан хоёрдугаар багийн нутагт иргэн Б-ийн гэрийг тус сумын гуравдугаар багт суух 57 настай, эрэгтэй Р нь “Nissan family” тээврийн хэрэгслээр дайрчээ. Гэрийг дайрах үед гэрт байсан гурван хүн гэмтэж, 43 настай эрэгтэй Х, таван настай эрэгтэй О нар нас барсан байна.
Жолооч Р нь хэрэг гарах үедсогтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Одоогоор хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.