8o
Улаанбаатар хот
mobile menu

Аймаг, нийслэлийн АН-ын даргад хэн хэн сонгогдов

2017-04-03 15:18:00

Өнөөдөр Ардчилсан намын дотоод сонгуулийн урьдчилсан дүнг тус намын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан, АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга Б.Ариунболд нар сэтгүүлчдэд танилцууллаа. Намын дарга С.Эрдэнэ "Өнөөдөр бид бие даасан, хараат бус нам байгуулахын төлөө явж байгаа гэдгээ юуны өмнө та бүхэнд хэлье. Өчигдөр АН дотоод сонгуулиа амжилттай явууллаа. Энэ бол маш том шинэчлэлийн суурийг тавьж чадлаа гэж бодож байна. Монголд улс төрийн шинэчлэлийн салхийг АН оруулж ирэх болно" хэмээн хэллээ. Ингээд сонгогдсон гишүүдээс хамгийн их санал авсан хүмүүсийн нэрсийг танилцуулж байна. 

Аймаг, нийслэл

Сонгогдсон гишүүн /хамгийн олон санал авсан/

1

Нийслэлийн АН-ын даргад

Д.Баттулга

2

Архангай

М.Батжаргал

3

Баян-Өлгий

Е.Зангар

4

Баянхонгор

Д.Ширмэн

5

Булган

Б.Ариун-Эрдэнэ

6

Говь-Алтай

Ц.Нанзаддорж

7

Говьсүмбэр

Д.Сүрэнжав

8

Дорноговь

Б.Батбаяр

9

Дорнод

П.Алтангэрэл

10

Дундговь

Ц.Мөнхбат

11

Өвөрхангай

Хяналтын тооллого дуусаагүй

12

Өмнөговь

Р.Сэддорж

13

Сэлэнгэ

Хяналтын тооллого дуусаагүй

14

Төв

Ц.Мэндсайхан

15

Ховд

Ч.Чинбат

16

Хөвсгөл

Ш.Идэрбаясгалан

17

Хэнтий

Ш.Батдэлгэр

18

Дархан-Уул

Г.Гантулга

19

Орхон

Д.Алтанхуяг

20

Увс

Ч.Чимид

21

Багахангай дүүрэг

Ц.Алтанцэцэг

22

Хан-Уул дүүрэг

Хяналтын тооллого явагдаж байна

23

Чингэлтэй дүүрэг

Г.Баярсайхан

24

Сонгинохайрхан дүүрэг

М.Чинболд

25

Налайх дүүрэг

М.Дашхүү

26

Багануур дүүрэг

Ч.Очирхүү

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment