Энэ сарын 4-ний өдөр буюу маргааш 11:00 цагт “Mongol news” мэдээллийн танхимд Б.Чулуудай оффшортой холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Өнгөрсөн онд түүний тухайд оффшор бүсэд бүртгэлтэй нь илэрч, нэлээд шуугиан дэгдээсэн билээ. Б.Чулуудай "Strategic Mines Inc" гэх уул, уурхайн компанийн хувьцаа эзэмшигчээр оффшор бүсэд дансыг 2001 онд нээсэн ил болсон.
Энэ талаар Б.Чулуудай хэлэхдээ "Оффшорт бүртгэлтэй гээд байгаа "Стратежик майнинг” компанийг Сингапурын иргэн найзынхаа хамт 2011 онд байгуулж, 2013 онд хаасан. Тухайн үед хүн бүр л уул уурхайд хөрөнгө оруулалт гэж хошуурч байхад хийхийг зорьсон бизнес. Тэгээд бүтээгүй. Өөрөөр хэлбэл, миний аавыг хотын дарга болохоос өмнө 2011 онд байгуулагдсан компани шүү дээ. Үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад хаагдчихсан. Данс нээгээгүй учраас нэг ч долларын гүйлгээ хийгдээгүй. Ер нь энэ далимд хэлэхэд би хар багаасаа л иргэний эрхээ эдлэж чадахгүй байнга хардлагад өртөж, гүтгүүлж дайруулж ирлээ. Улс төрчийн хүү болсон минь буруутай бололтой” хэмээн хэлж байсан удаатай. Энэхүү алдарт оффшорын талаар маргааш мэдээлэл хийх юм байна.
Б.Чулуудайн оффшор дансны талаар мэдээлэл хийнэ
2017-04-03 16:53:25