Яг одоо "Монголын зэс" корпорациас мэдээлэл хийж байна. Энэ талаар "Монголын зэс" корпорацийн зүгээс Ц.Пүрэвтүвшин, М.Мөнхбаатар, Д.Ганболд нар мэдээлэл хийж байна. "Монголын зэс" корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин хурлын эхэнд “Дөнгөж сая "Эрдэнэт"-ийг 100 хувь төрийн өмчит болсныг албан бусаар хэллээ. Бид энэ талаарх албан ёсны тайлбарыг Төрийн өмчийн хорооноос авах гэсэн боловч хариу өгсөнгүй.Өнөөдөр болж байгаа процесс бол товчхондоо төрийн дээрэм” хэмээн хэллээ. Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно.
Ц.Пүрэвтүвшин: Дөнгөж сая "Эрдэнэт"-ийг 100 хувь төрийн өмчит болсныг албан бусаар хэллээ
2017-04-03 16:45:00