Засгийн газрын 29-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн ТУЗ-тэй холбоотой шийдвэр гаргасан юм.
Засгийн газрын “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн ТУЗ-тэй холбоотой гаргасан шийдвэр нь хууль бус үйлдэл. Би арбитын шүүхэд хандах болно хэмээн мэдээлэл хийсэн юм. Мөн Компанийн дүрэмд өөрчлөлт оруулан, ажлын бус цагаар улсын бүртгэлд ч өөрчлөлт оруулсан гэв.
Энэ талаар "Монголын зэс" корпорациас мэдээлэл хийлээ. "Монголын зэс" корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин хурлын эхэнд “Дөнгөж сая "Эрдэнэт"-ийг 100 хувь төрийн өмчит болсныг албан бусаар хэллээ. Бид энэ талаарх албан ёсны тайлбарыг Төрийн өмчийн хорооноос авах гэсэн боловч хариу өгсөнгүй.Өнөөдөр болж байгаа процесс бол товчхондоо төрийн дээрэм” хэмээн хэллээ.
Да.Ганболд хэлэхдээ "Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш төр хувийн өмчийг булааж авсан анхны тохиолдол боллоо" хэмээн хэллээ.