МУ-ын шадар сайд У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал эрхэлсэн Тусгай төлөөлөгч доктор Роберт Глассер манай улсад энэ сарын 4-6-ны өдрүүдэд айлчилна. Айлчлалын хүрээнд Шадар сайд У.Хүрэлсүх энэ сарын 5-ны өдөр 11:00 цагт Роберт Глассерыг хүлээн авч уулзан, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж хэвлэлийн бага хурал хийх юм. Үүний дараа 16:00 цагт НҮБ-ын “ Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал” туушин зочид буудалд зохион байгуулагдана.
Шадар сайд, Роберт Глассертэй өнгөрсөн оны 11 дүгээр сард БНЭУ-ын Шинэ Дели хотноо зохион байгуулагдсан Азийн сайд нарын бага хуралд оролцох үеэр уулзан 2018 онд Улаанбаатар хотод Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал зохион байгуулахад бэлэн буйгаа илэрхийлж, Тусгай төлөөлөгч Роберт Глассерыг Монгол Улсад айлчлахыг урьсан аж.