8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн АН-ын даргад өрсөлдсөн Д.Баттулга илүүрхэв

2017-04-03 17:26:00

Нийслэлийн АН-ын даргаар  Д.Баттулга тодровАН-ын дотоод сонгуулийн үр дүнгийн талаар намын дарга С.Эрдэнэ тэргүүтэй удирдлагууд мэдээлэл хийлээ.  Энэ удаагийн сонгуульд АН-ын 152 мянган гишүүн санал өгөх эрхтэйгээс ирц 78 хувьтай байсан байна.  АН-ын аймаг, нийслэл, дүүрэг, намын үүрийн дарга зэрэг 17 мянган албан тушаалд 20 мянга гаруй нэр дэвшигч өрсөлджээ.  ҮБХ-ны 380 гишүүнд 511 нэр дэвшигч бүртгүүлснээс дотоод сонгуулийн өмнө дөрвөн нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасчээ. Дорнод аймгаас хоёр, Дархан-Уул аймгаас нэг, Сэлэнгэ аймгаас нэг нэр дэвшигчийг тус тус нэрсийн жагсаалтаас хассан байна. Харин аймаг, нийслэлийн даргад 54 хүн нэр дэвшин өрсөлдсөн байна. Үндэсний бодлогын хорооны гишүүнд 511 нэр дэвшигч өрсөлдсөнөөс дөрвөн нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хассан учраас 506 нэр дэвшигч 380 суудалд өрсөлдсөн байна. Үүнээс 76 суудалд эмэгтэй, 76 суудалд эрэгтэй, чөлөөт суудалд хяналтын тооллого дуусаагүй байгаа аж.  Дотоод сонгуулийн үеэр 10 мянга гаруй гишүүн саналаа өгч чадаагүй нь АН-ын дотоод зохион байгуулалттай холбоотой гэнэ. Тиймээс цаашид бүртгэлтэй холбоотой асуудлыг дахин гаргахгүй гэж байв.

Аймаг, нийслэл, дүүргийн  намын даргад өрсөлдсөн нэр дэвшигчийн урьдчилсан дүнг гаргасан байна. Тухайлбал, Нийслэлийн АН-ын даргаар  Д.Баттулга,  аймгуудаас  Архангайд М.Батжаргал, Баян-Өлгийд Е.Зангар,  Баянхонгорт Д.Ширмэн, Булганд  Б.Ариун-Эрдэнэ,  Говь-Алтайд Ц.Нанзаддорж,  Говьсүмбэрт  Д.Сүрэнжав,  Дорноговьд Б.Батбаяр,  Дорнодод  П.Алтангэрэл, Дундговьд  Ц.Мөнхбат,  Өмнөговьд  Р.Сэддорж,  Төв аймагт  Ц.Мэндсайхан,  Ховдод Ч.Чинбат,  Хөвсгөлд Ш.Идэрбаясгалан, Хэнтийд Ш.Батдэлгэр,  Дархан-Уулд  Г.Гантулга, Орхонд Д.Алтанхуяг,  Увсад Ч.Чимид нар тус тус олон гишүүдийн санал авсан байна. Өмнөговь, Сэлэнгэ аймагт хяналтын тооллого хийгдэж байгаа аж. Дүүргүүдээс  Багахангайд Ц.Алтанцэцэг, Чингэлтэйт Г.Баярсайхан, Сонгинохайрханд М.Чинболд, Налайхад М.Дашхүү,  Багануурт Ч.Очирхүү нар гишүүдийн олонхийн саналыг авч, Хан-Уул дүүргийн хяналтын тооллого дуусаагүй байгаа юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
За ашгүй дээ, нийслэлд 20 онд ялаад өгөөсэй, одоогийн удирдлагууд нь амьд юмуу
Зөв
2017/04/04 202.179.26.4
zochin
Mundag shuu
2017/04/04 202.21.124.133
зочин
Баяр хүргэе. Сандуй Сундуйтай харьцуулшгүй, хотынхоо төлөө маш их ажил хийсэн дээ, даана ч үхэр монголчууд нь харах царайны хулгайчдыг сонгосон нь ой гутам..
2017/04/03 103.26.195.5
  • Recent
  • Most Read
  • Most Comment