ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн, "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд тав дахь өдрөө үргэлжилж шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. Г.Дэнзэнд 3,6 жилийн хорих ял, Я.Батсуурьт 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид хорих шийдвэр гаргаад байна. Ингээд ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнд шүүхээс оноосон ялыг дэлгэрэнгүй хэлбэрээр хүргэж байна.
Г.Дэнзэнд
Шүүгдэгч Г.Дэнзэнг давтан үйлдлээр бүлэглэн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, ААНБ-ын өмчийг завшсаны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг удирдан зохион байгуулсан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сарын хугацаагаар хорих,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж авахыг даалгасугай гэсэн шүүхийн шийдвэр гаргасан байна.