8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-ын өнгөлгөө

2017-04-04 08:00:00

МАН-ын өнгөлгөөМАН өнгөлөн далдлах, өөдлөн мацах Монгол Улсын Ерөнхийлөгчийн  сонгуулийн урьтал “ажиллагаа” ногоон гэрэл асчихлаа гэхчлэн ард түмнийг өөртөө эргүүлэх алхмыг алга ташилттай хамт эхлэв бололтой. АН дотоод сонгуультай дотроо бужигнах, МАХН нам жимхэн суух зуурт сайн мэдээ “580 сая ам.долларын өрөө хугацаанд нь дарлаа”, сайн мэдээ ”БНХАУ-ын “Чалько” компанид Монгол Улс удтал төлж ирсэн нүүрсний сунжирсан өрийг бүрэн барагдуулж дууслаа. Ингэснээр Монголын ард түмнийг хэдэн арван жил тэжээх Тавантолгойн ордын өрөм нь болох Зүүн Цанхийн нүүрс долоон жилийн дараа Монгол Улсдаа, Монголын ард түмний мэдэлд эргэн ирж байна”, Япон маш хөнгөлөлттэй зээл авахаар боллоо хэмээн "сайн, сайн" гэх мэдээгээ эрчимтэй түгээсээр байна.

Тэрбээр МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших магадлал тун өндөр тул “Оффшор данстай хүн Монгол төрийн албанд ажиллахгүй” гэсэн имиж бүрдүүлчихэв.

УИХ-ын дарга М.Энхболд:-"Оффшор данстай хүн Монгол төрийн албанд ажиллахгүй байхаар хуульчилна. Төрийн алба мэргэшсэн, тогтвортой, бие даасан, хариуцлагатай байх нөхцөл бололцоог "Төрийн албаны тухай хууль"-аар бүрдүүлнэ. Олон жил дуншсан асуудлыг одоо хийж хэрэгжүүлнэ” ийнхүү хэлээд өмчлөөд “эзэн” нь суучихлаа. Тэрбээр МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших магадлал тун өндөр тул “Оффшор данстай хүн Монгол төрийн албанд ажиллахгүй” гэсэн имиж бүрдүүлчихэв.

Хуульзүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт:-“УИХ-аас оффшорчдод хариуцлага тооцох тухай хууль батлагдвал тэдэнд хариуцлага тооцох эрхзүйн боломж бүрдэнэ. Хууль батлагдсаны дараа Засгийн газраас оффшор бүсэд хөрөнгөө нуусан, хувьцаа эзэмшиж байгаа, хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан, албан тушаалаа ашигласан этгээдүүдийг “Хөрөнгөө Монгол Улсад оруулж ир. Оруулж ирэхгүй бол хариуцлага тооцно” гэсэн асуудлыг ярина. Оруулж ирэхгүй бол илрүүлж хүчээр хурааж, Монгол Улсад оруулж ирэх арга хэмжээ авна.” хэмээн аль хэдийнэ дуугарчихсан.

Ерөнхий сайд ч хөдөө гадаагүй буухиалаад ам хэл хурц, төр л бүсээ чангална, Чалькогийн өрөө төлчихлөө гээд баатарлаг хариулттай, одоо 1072 хувьцаагаа амилуул гэсэн уяралттай “айл хэсэж” өглөө.

Тэгэхээр хаврын чуулганаар оффшорчдод хариуцлага тооцох тухай хууль батлагдчихвал хэний гавьяа болох вэ. МАН-ын гавьяа, “өмч” болж түмэнд дуурсагдах нь.

ОУВС-тай тохиролцоонд хүрсэн. Хөтөлбөрт хамрагдах уу, хамрагдана. Харин төсвийн тодотголыг шуурхай хэлэлцэхгүй унжирсан, сунжирсан, зунгааралдсан байдал нь МАН-ын бас нэг нүүдэл. Дөрөвдүгээр сарын эхээр болох ОУВС-гийн захирлын зөвлөлийн хурлаар оруулах асуудал нь аль хэдийнэ цэгцэрсэн. Хаврын чуулган эхлэнгүүт төсвийн тодотголоо хэлэлцсэн ч амжихгүй л болов уу.

Ерөнхий сайд ч хөдөө гадаагүй буухиалаад ам хэл хурц, төр л бүсээ чангална, Чалькогийн өрөө төлчихлөө гээд баатарлаг хариулттай, одоо 1072 хувьцаагаа амилуул гэсэн уяралттай “айл хэсэж” өглөө. Мэргэжлийн гэгдэх Ж.Эрдэнэбатын Засгийн газар бүрэлдсэнээс хойших дуншилттай удаан ажилласан нь өмнөх Засгийн газрын алдаа завхралыг монгол төрийн залгамж чанараараа нугалж, өр дарах менежмент, субботник хийсэн хэмээн тайлагнасан.

Энэ мэтчлэн ойрмог болсон үйл явдлаас харахад МАН-ынхан ханцуй шамлан шаламгайлж байгаа нь илтэд байна.  

П.Од

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
өр дарагдаагүй нэг өрийг нөгөөгөөр солисон байхаа
зочин
2017/04/05 202.179.4.250
Me
Za da unendee ali namd ch itgeh arga alga, ali ni ch hudalch, hulgaich naraar duurch. M. Enhbold erunhiilugch bolvol MONGOL ulsiig samarna. Todorhoi. Baahan ur taviad uheed ugnu.
2017/04/05 173.76.235.221
иргэн
Иш МАН-д хэлэх ч үг алга.
2017/04/05 202.9.40.41
өвгөн
Авилгаа зас, төрийг тогтвортой ажиллуул, тэгвэл Одын ярьсан үнэмшилтэй байна
2017/04/04 49.0.212.249
Zochin
MAN hudalxh nam ta nart itgehee bolison
2017/04/04 66.181.185.89
  • Recent
  • Most Read
  • Most Comment