10:00 цагаас: “РАМАДА” зочид буудлын хурлын зааланд төмөр замын зорчигч тээврийн асуудлаар олон улсын форум болно.
10:30 цагаас: “Блью Скай” зочид буудлын "Кристал" хурлын танхимд Сангийн яамнаас зохион байгуулж буй "Нягтлан бодох бүртгэлийн талаар төрөөс баримталж буй бодлого, цаашдын хандлага сэдэвт хэлэлцүүлэг болно.
11:00 цагаас: “Чингис хаан” зочид буудлын Өргөө танхимд Мерси Кор байгууллагын "Даван Туулах Дасан Зохицох Чадвартай Орон Нутгийн Иргэд" хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ болно.
11:00 цагаас: “Mонгол ньюс” мэдээллийн төвд иргэн Б.Чулуудай оффшортой холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.
11:30 цагаас: Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Парламентад суудалгүй намууд оффшор хуйвалдааны талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагаас: “Монгол ньюс” мэдээллийн төвд Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн багш, сурагчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00 цагаас: МҮЭХ-ноос ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр, төсвийн тодотгол, гурван талт Улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар хэвлэлийн бага хурал хийнэ.