8o
Улаанбаатар хот
mobile menu

Ичигсэд хөдөлж, амьд бие сэргэх өдөр

2017-04-04 08:39:50

Өнөөдөр ханш нээх өдөр тохиож байна. Монголчууд эрт дээр үеэс цаг тооллын хоорондын холбоо, хөгжил, ан амьтан, байгалийн хөдөлгөөн гэх мэт амьд байгалийн хөдөлгөөн, холбоо шүтэлцээ, зүй тогтлыг нарийн тусгасан шинжлэх ухааны өндөр мэдлэгтэй байжээ. Жаран жилийн хуанли цаг тооны бичгийг харж амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн байна. Энэхүү хуанлийн ёсонд ичигсэд хөдөлж, амьд бие сэргэх ханш нээдэг өдөр байдаг. 

Ханш нээх гэдэг нь хаврын их улирлын доторх зургаан бага улирлын тав дахь нь ажээ. Ард түмэн ханш нээх өдрийг гэгээн тунгалаг сайн өдөр хэмээн бэлгэшээн дээдэлж зул өргөж буян үйлддэг заншилтай. Жил бүрийн хаврын дунд сарын энэ өдөр ханш нээж ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэж хорхой шавьж хөдөлдөг учиртай. Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай, энэ улирал эхэлмэгц огторгуйн тоос арилан цэлмэж, анхны солонго татаж, морин хараацай шувуу ирдэг байна. Тиймээс монголчууд энэ өдөр буян хийж ном хуруулснаар хийсэн буян арвижин дэлгэрэн эрүүл саруул эд баялагаар арвин, эрүүл саруул байна гэж бэлэгшээдэг билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment