8o
Улаанбаатар хот
mobile menu

ЭЕШ-ын хариуг шалгалт өгсөн даруйдаа мэдэх боломжтой болжээ

2017-04-04 10:03:57

Жил бүрийн хавар ерөнхий боловсролын сургууль төгссөн 40 мянга орчим шалгуулагчид ЭЕШ өгдөг. Энэ үйл ажиллагааг технологийн давуу тал, цахим орчин ашиглаж илүү нээлттэй, ил тод, шуурхай, шударга явуулах зорилготой “ШИЛЭН ТЕХНОЛОГИ” нэвтрүүлэх ажлаа танилцуулсан өдөрлөг болж өнгөрлөө. Тодруулбал шалгуулагч шалгалтаа өгч дуусмагц, шалгалтын материалыг шалгуулагчдын өмнө засагч машинд засч, дүнг шууд мэдээлнэ. Өөрөөр хэлбэл шалгуулагчид шалгалтын дүнгээ шалгалт өгсөн даруй мэддэг болно гэсэн үг. Тэгээд зогсохгүй эцэг эх, багш нар ч шалгалт авах, засах, дүнг мэдээлэх бүх процессыг интернэтээр шууд хянах боломжтой болно. Өдөрлөгт 7000 орчим шалгуулагчид оролцож, ЭЕШ-ын тест бөглөж, тэр даруйдаа засагч машинд уншуулан хариугаа мэдэж авлаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment