.jpg?1491273853187)
Өнгөрсөн бямба гаригт нэг айлын гурван хүн гэмтэж, хоёр хүн нас барсан золгүй хэрэг гарсан. Тодруулбал, Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан хоёрдугаар багийн нутагт иргэн Б-ийн гэрийг тус сумын гуравдугаар багийн малчин, 57 настай, эрэгтэй Р нь “Nissan family” тээврийн хэрэгслээр дайрсан. Энэ хэргийн улмаас гэрт байсан гурван хүн гэмтэж, 43 настай эрэгтэй Х, таван настай эрэгтэй О нар газар дээрээ нас барсан байна. Тэгвэл талийгаач Х тухайн өдөр гэрийн эзэн Б-ынд эхнэрийнхээ хамт ямаа самнахаар ирээд байсан аж. Тэд өглөөнөөс өдрийн 13.00 цаг хүртэл ямаа самначихаад гэртээ орж ирээд түр амсхийгээд байх үеэр эл осол гарсан байна.



