8o
Улаанбаатар хот
mobile menu

“Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг хамтдаа” аян өрнүүлж байна

2017-04-04 11:10:00

Хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хамгаалал дахь хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр өрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг хамтдаа” аяныг эхлүүллээ. Уг арга хэмжээг энэ сарын 3-30-ны өдрийг дуустал Чингэлтэй дүүргийн ГХУСАЗСЗ, Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Боловсролын хэлтэс, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, ДЗМОУБ,Чингэлтэй орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулж байна. Аяны хүрээнд “Хүүхдийн эсрэг  хүчирхийллийг таслан зогсооцгооё” өртөөчилсөн сургалт, “Сайн туршлага” 7 хоногийн компанит ажил,  “Цахим орчин дахь хүүхдийн эрх”, “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг хамтдаа”, “Хамгаалал дахь хүүхдийн оролцоо”, “Хүүхдийн  эрхийг дээдэлж, гэр бүлийн хүчирхийллийг зогсооцгооё” зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Баяраа
Шарын гол суманд байдаг гээд Мэдээ.мн дээр яваад байна лээ
2017/04/04 202.70.46.229
Баяраа
Энэ аяныхаа хүрээнд тэр Дархан-Уул аймагт хоерхон настай охиноо үргэлж зодож, харанхуй шөнө хонгилд шаргаж хаядаг хүүхнийг шийтгэж аога хэмжээ авмаар юм.
2017/04/04 202.70.46.229
  • Recent
  • Most Read
  • Most Comment