8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Чулуудай: 480 тэрбум төгрөг байтугай 480 төгрөг гадаад руу гүйлгээ хийсэн тохиолдол надад байхгүй

2017-04-04 12:05:00

Оффшор бүс буюу дэлхийн тэрбумтан, супер баячуудын мөнгөө хадгалуулж, хөрөнгө эргэлдүүлдэг бүсэд давхардсан тоогоор Монгол Улсын 49 иргэн данстай болохыг Олон улсан эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумынхан өнгөрсөн жил ил болгосон. Эдгээр хүмүүс дотор Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн нэр мөн ил болсон. Тухайн үед Э.Бат-Үүл хэвлэлд ярилцлаг өгөхдөө  “Миний хүү оффшор бүсэд гүйлгээ хийсэн бол би шууд огцорно” хэмээн ярилцлага хүртэл өгч байв. Нэг хэсэг нам жим байсан Б.Чулуудайн оффшорын асуудал дахин сөхөгдөж эхэллээ. 

"Өнгөрсөн сарын 31-нд сүхбаатарын талбай дээр жагсаал болсон. Үүнтэй холбогдуулан байр сууриа илэрхийлж мэдээлэл хийж байна. Б.Чулуудай “Ард түмний онц түр зөвлөл /АТОЗ/-ийнхэн  ярьсан яриа нь хувираад 480 тэрбум төгрөгийг далдалж нуусан гэсэн мэдээлэл гарсан. 480 тэрбум төгрөг байтугай 480 төгрөг гадаад руу гүйлгээ хийсэн тохиолдол надад байхгүй. Надад ямар нэгэн офшор бүсэд хийсэн гүйлгээ байхгүй” хэмээн хэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Хотын мөнгөнөөс аавтайгаа нийлж идсэн гэсэн тэр мөнгөө ард түмэгд буцааж өг новшоо
2017/04/04 59.153.115.193
Zail chi
Avilgald shalguulaad ireheer medeelel hiideg bolj dee
2017/04/04 27.123.214.107
  • Recent
  • Most Read
  • Most Comment