8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Бадамсүрэн 25 сая төгрөгийн цалинтай, таван орлогч, долоон зөвлөхтэй болов

2017-04-04 13:16:00

Өчигдөр /04 сарын 03-нд/ Улаанбаатар хот дахь “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөлөгчийн газарт хууль бусаар байгуулагдсан ТУЗ анхны хурлаа эхлүүлсэн. Харамсалтай нь хэрэгт дуртай хэвлэлийнхэн шаваад, бүтэц хангамжийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломж олгоогүй юм. Тиймээс өнөөдөр Эрдэнэт хот дахь ГОК-ийн байранд төрийн төлөөлөл бүхий ТУЗ-ийн анхдугаар хурал үргэлжилсэн. Тус хурлыг сурвалжлахаар очсон төвийн хэвлэлийнхнийг оруулаагүй төдийгүй, цагдаагийн хамгаалалтыг нэмэгдүүлж, олон цагийн турш бүгжээ. Ингээд эцэст нь хурлын шийдвэр гарч, гурван асуудлыг хэлэлцэж баталсан байна.

ТУЗ-ийн гишүүдийн нэг сарын цалинг 4000 доллар болгов

 Төрийн өмчит байгууллагуудад хийсэн шалгалтын дүнг мэдээлэх үедээ Ц.Ням-Осор дарга Эрдэнэтийн ТУЗ-ийн гишүүдийн цалинг 250 мянгаас хэтрүүлэхгүй тогтооно гэж хэлж байсан. Гэвч шинэ ТУЗ-ийн гишүүдийн сарын цалинг 4000 ам.доллароор тогтоолоо. Ийнхүү Ц.Ням-Осор даргын сэтгүүлчдийн өмнө хэлсэн тоо төрийн хөшигний цаана ийнхүү 40 дахин нэмэгдлээ.

Х.Бадамсүрэн захирлын сарын цалинг 25 сая төгрөг болгон нэмлээ

ТУЗ-ийн хурлаар гүйцэтгэх захирлын цалинг 25 сая төгрөг болгов. Гэхдээ үүнд урамшуулал, нэмэлт цалин ороогүй. Х.Бадамсүрэн захирал ажлаа авангуутаа 01 тоот тушаалаараа өөрийн хэрэгцээнд зориулж 300 сая төгрөгөөр автомашин худалдан авахыг үүрэгдсэн нь баримтаар нотлогдсон. “Монголын хамгийн том үйлдвэрийн дарга цагтаа онгоц хөлөглөдөг байлаа. Аюулгүй байдлаа хангаж шинэ машин авалгүй яахав” хэмээн намын нөхөд нь өмгөөлөн бичиж байсан. Харин өмнөх захирлын хэрэгцээнд унаж байсан машин нь жил гаруйн өмнө шинээр авсан байсныг тэд дурдсангүй.

Х.Бадамсүрэнг тойрсон таван орлогч, долоон зөвлөх!

 “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирлыг таван хүн орлохоор болжээ. Одоогийн байдлаар гурван дэд захирал ажилладаг. Үүн дээр Нийгмийн асуудал хариуцсан дэд захирал, Хөгжлийн асуудал хариуцсан дэд захирал хэмээх хоёр орон тоо нэмлээ. Эрдэнэт үйлдвэрийн мөнгийг нийгмийн асуудлын хүрээнд гэх нэрийн дор элдэв тэмцээн уралдаан, цэнгүүн зохион байгуулж, баруун солгойгүй цацдаг ажлыг дээрх захирлууд хариуцах нь. Оросын тал 49 хувийг эзэмшдэг байхад “нийгмийн хариуцлагын хүрээнд” хэмээн жилд дундажаар 25 тэрбум орчим төгрөг зарцуулснаа “ах нараар” хүлээн зөвшөөрүүлдэг байв. Тэр мөнгөнөөс Эрдэнэтийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хичнээнхэн нь зарцуулсныг хэзээ ч мэдэх боломжгүй биз. Үүнээс гадна Х.Бадамсүрэн захиралд долоон зөвлөх томилжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчид ч байхгүй зөвлөхтэй болов. Түүхэндээ Эрдэнэт үйлдвэрийн удирдлага ингэж данхайж ирсэн удаагүй. Долоон зөвлөхийн цалин хангамж дэд захирлуудын зиндаанд яригджээ. ТУЗ-ийн хурлаас гаргасан хамгийн ноцтой шийдвэр нь Хуулийн хэлтэст харъяалагддаг байсан Худалдан авах газрыг гүйцэтгэх захирлын шууд удирдлаган дор ажиллуулахаар болгож өөрчсөн явдал юм. Х.Бадамсүрэнгийн намтар түүхийг сайн мэдэх хүмүүс “Чононд хонь хадгалууллаа” хэмээн халаглаж сууна. Ийнхүү эрх баригчид ямар ч хамаагүй аргаар Эрдэнэт үйлдвэрийг зуун хувь төрийн өмчид авч, “шахаа” хийх боломжоо бүрдүүлж авлаа.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
bi
Tor ergedeg ni tertee tergui huuli..ed nar uhlee oorsdoo duudlaadaa..yahav yahav bid uhcheegui bna..uhamsaraa ulandaa gishgesen hun uheh ni hunii huuli shude.altsganaj yvaad oorsdoo uhsan nuhende..
2017/04/07 150.129.141.190
хуяг
"ард түмний өмч", "ард түмний гар"-т ирж байгаа нь энэ дээ.Дэмбэрэл, Бадамсүрэн, Нямдорж,............ гээд л наадуул чинь л ард түмэн шүү дээ хө. Чи бид "ард түмэн" байж харагдаач.
2017/04/05 202.179.4.30
БАГШ НАР
ИРГЭН БҮРИЙН ТЭГШ ЭРХ ЯЛГАВАОЛАХГҮЙ ГЭСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЗААЛТ ХААНА БАЙНАА ...
2017/04/05 202.179.26.248
БАГШ
ЯАХААРАА 25 000 000 ТӨГРӨГИЙН ЦАЛИН ДЭЭР НЬ УРАМШУУЛАЛ МАШТН БУСАД ЭРХ ЭДЭЛДЭГ ЮМ.БААХАН ЗЭЭЛ АВААЛ БНДАГ ЭНЭ ТӨСӨВИЙНХЭЭ ЦАЛИНГ НЭМЭЭЧЭЭ ЭРДЭНЭБАТАА ҮГҮЙ ГЭВЭЛ БИД АЖИЛ ХАЯЛАА ШҮҮ ЭМЧ БАГШ НАР ...
2017/04/05 202.179.26.248
БАГШ
ЖИРИЙН БАГШ ЭМЧ НАР ӨДӨРЖИНГӨӨ ШҮЛСГҮЙ БОЛТЛОО ЯРЬЖ ЦУРАМЧ ХИЙХГҮЙ ӨДӨР ШӨНӨГҮЙ АЖИЛЛАЖ/ ИХЭВЧЛЭН БОСООГООРОО ЯВЖ ШҮҮ/ ЯВЖ АЖИЛЛАЖ БАЙЖ САРД ГАРДЭЭРЭЭ 375000-580000 ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВЧ БАЙХАД ЭНЭ ХЭД
2017/04/05 202.179.26.248
Nowsh
Eooe ene nowshnuudiig yah we...
2017/04/04 66.181.186.84
батхуяг бол цагдаад бхдаа 2 удаа хулгай хийгээд хоогдсон хун шуу
зочин
2017/04/04 122.201.31.41
гок-ийн москвагийн толоологчийн газрын дарга Батхуягийг яаралтай солиорой
зочин
2017/04/04 122.201.31.41
Зочин
Татвараа 300сая. Болгоорой тэгэхгүй бол хахаж үхэн шүүү.....
2017/04/04 202.21.106.161
Mongol
Adgiin nowshnuud
2017/04/04 202.9.42.166
JHKJ
ALDIIN BN
2017/04/04 66.181.176.225
энэ нийгэм нэг л бишээ
Өвгөн Дэмбэрэл бас сар бүр 4000 цалин авна энэ юу болоод байна даа, Монгол төрийн буяныг даадаг л юм байх даа, Ц.Нямдорж санасандаа хүрч санаа нь амарсан болов уу? Чонын амнаас... галзуу барын аманд
2017/04/04 122.201.22.17
Зочин
За идэж эхэллээ дээ,яанаа
2017/04/04 66.181.191.186
Туяа
Ингэх гээд л худлаа чээжээ дэлдээд байсан МАН унэн нуур царай гарч байна даа.
2017/04/04 66.181.188.199
ИЙМ ХҮМҮҮС МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ СЭТГЭЛТЭЙ ГЭЖ ҮҮ
ИЙМ ӨНДӨР ЦАЛИН ХӨЛС ЮУНЫ УЧИР ӨГДӨГ ЮМ БЭ ТЭГСЭН МӨРТЛӨӨ ХАЖУУГААР НЬ ХУЛГАЙ ХИЙНЭ ТАНСАГЛАНА АРД ТҮМНИЙ ХӨРӨНГИЙГ ЛУЙВАРЧДАД ХУМСАЛЖ ӨГӨНӨ ИЙМ ХҮМҮҮСТ НАЙДАЖ БОЛОХ ЮМ УУ МЭРГЭЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗАРАА.
2017/04/04 202.9.40.92
Ха ха
Ард тvмний гарт Эрдэнэт ирсэн гэсний vнэн нvvр царай энэ
2017/04/04 202.9.43.13
Ard tvmen zebvvtsej bna
Hulgaicguudiig zailuulya
2017/04/04 202.9.41.249
ард түмэн
огцор огцор
2017/04/04 139.5.217.118
mgl
ATG-D ugch hetrehees ni umnu hamt baigaa MAN-n nuhudtei ni tsug shalguulahiig shaardaj baina.
2017/04/04 182.160.0.177
zochin
Luivarchid dald or
2017/04/04 66.181.185.89
  • Recent
  • Most Read
  • Most Comment