УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай өөрийнхөн талаар гарсан оффшорын асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ сарын энэ сарын 31-нд Сүхбаатарын талбайд болсон Оффшорын эсрэг жагсаалын үеэр УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүл тэргүүтэй оффшор бүсэд данстай гэх нэр бүхий улстөрчдийг ил гарахыг шаардсан учраас энэхүү мэдээлэл хийж байгаагаа Б.Чулуудай онцолсон юм. Тэрбээр “Миний бие оффшор бүсэд 480 тэрбум битгий хэл 480 төгрөгч байршуулж байгаагаагүй. Тодруулбал би 480 тэрбум байтугай 480 төгрөг ч гадагшаа гаргаж үзээгүй.
Түүнчлэн намайг оффшор бүсэд данстай, их хэмжээний хууль бус гүйлгээ хийсэн гэж мэдэгдээд байгаа хүмүүс тэр баримтаа ил гарга. Би бэлэн байна. Үүнийг би дахин хэлмээр байна.
Харин 2011 оны зургадугаар сард оффшор компани байгуулсан нь үнэн. Гэхдээ оффшор данс нээгээгүй. Дансаар ямар нэгэн хууль бус гүйлгээ хийгээгүй. Тиймээс үүнийг шалгаж өгөхийг хүсэж, хууль хяналтын байгууллагад хандсан” гэв. Мөн би оффшор бүсэд их хэмжээний мөнгө нуусан эсэх талаар үнэн зөвийг заавал шүүх хяналтын байгууллагаар тогтоолгох болно. Хэрвээ намайг хууль хяналтын байгууллага шалгаад намайг оффшор бүсэд данстай, хууль бус мөнгө нуусан, татвараас зайлсхийсэн, гүйлгээ хийсэн нь тогтоогдвол би хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Би хариуцлага хүлээхэд бэлэн байна. Түүнчлэн намайг оффшор бүсэд данстай, их хэмжээний хууль бус гүйлгээ хийсэн гэж мэдэгдээд байгаа хүмүүс тэр баримтаа ил гарга. Би бэлэн байна. Үүнийг би дахин хэлмээр байна. Надад оффшор данс нээгээгүй. Дансаар ямар нэгэн хууль бус гүйлгээ хийгээгүй гэдгийг дурдсан юм.
Д.Нэргүй