8o
Улаанбаатар хот
mobile menu

Багш нар сурагчдад бэлгийн дарамт үзүүлдэг эсэхийг шалгана

2017-04-04 14:50:00

 

Сонсголын бэрхшээлтэй 29 дүгээр сургуулийн сурагчид өнгөрсөн гуравдугаар сарын 29-ний өдөр дохионы хэлний багшийн чадварыг сайжруулаач гэсэн шаардлагыг сургуулийнхаа захиргаанд гаргаж хичээл хаяалт зарласан билээ. Тэгвэл Сонсголын бэрхшээлтэй 29 дүгээр сургуулийн багш, ажилчид болон тэдний өмгөөлөгч Г.Батбаярын нар хэвлэлийн бага хурал хийлсэн юм. Тэдний хэвлэлийн хурал хийх болсон шалтгаан нь  шалтгаан нь энэ өнгөрсөн гуравдугаар сарын 29-ний  өдөр тус сургуулийн сурагчдын гаргасан шийдвэрийг хүлээн авсан гэдгийг мэдэгдсэн юм. Мөн энэ сарын 1-ний өдөр medee.mn сайтад тус сургуулийн багш нар сурагч охидыг хүчирхийлдэг, эрэгтэй сурагчдаа зоддог, багш нар нь архи уудаг, залуу багш нар нь хоорондоо бэлгийн харилцаанд ордог” гэх утгатай мэдээллийг нийтэлсэн нь ташаа мэдээлэл гэж тус сургуулийн багш нар болон сурагчдын эцэг, эхийн зөвлөл онцолсон юм. Улмаар тус нийтлэлийг бичсэн medee.mn сайтын сэтгүүлч У.Уранцэцэгийг мэргэжлийн ёс зүйгүй ажилласан гэж үзэн цагдаагийн байгууллагад хандахаар болсон гэдгээ мэдэгдэв.  Түүнчлэн сургуулийн багш нар сурагч охидыг хүчирхийлдэг, эрэгтэй сурагчдаа зоддог, багш нар нь архи уудаг, залуу багш нар нь хоорондоо бэлгийн харилцаанд ордог гэх асуудлыг шалгаж байгаа учраас хуулийн байгууллага үнэн мөнийг тогтооно гэдгийг дурдсан юм.  

Д.Алимаа: Бид нэг хүний ярьсан яриаг баримт болгож итгэж чадахгүй

Өмгөөлөгч Г.Батбаяр: “Дөрөвдүгээр сарын 1-д “medee.mn” сайтад бичсэн шиг асуудал огт болоогүй. Гэмт хэрэг гарах орчин нөхцөл энэ сургуульд байхгүй. Тус сайтын сэтгүүлч нь хөгжлийн бэрхшээлтэй, Иргэний хуулийн 18 дугаар зүйлд заагдсан эрх зүйн бүрэн чадамжгүй этгээдээс ярилцлага авч, үүнийгээ орон даяар тарааж хэвлэн нийтэлж байгаа нь бусдыг гүтгэх, доромжлох гэмт хэргийг үйлдэж байна гэж үзэн цагдаагийн газар хандахаар болсон” гэсэн юм.  Улмаар тус нийтлэлийг бичсэн сэтгүүлч У.Уранцэцэг өөрийн утсанд хурааж сонсгоход “Завсарлагаа болгоноор охидыг илэх гэх мэт бэлгийн дарамт үзүүлдэг. 2-3 залуухан эрэгтэй багш байдаг” гэв. Тус бичлэгийн талаар 29 дүгээр сургуулийн сургалтын менежер Д.Алимаа “Бидэнд дохионы хэлээр тайлбарлаж буй дүрс бичлэг хэрэгтэй” Бид нэг хүний ярьсан яриаг баримт болгож итгэж чадахгүй” гэсэн юм.  

У.Уранцэцэг: Өглөө очоод ангиа цэвэрлэхээр хогийн савнаас хэрэглэсэн бэлгэвч гарч ирдэг

Харин тус нийтлэлийг бичсэн сэтгүүлч У.Уранцэцэг ийнхүү ярьсан юм. Тэрбээр “Ярилцлага өгсөн хүүхэд өглөө очоод ангиа цэвэрлэхээр хогийн савнаас хэрэглэсэн бэлгэвч гарч ирдэг.  Багш нар хоорондоо янз янз болдог. Хүүхдүүдийн хооронд бол тийм юм байхгүй. Залуу багш нар ангиа түгжиж байгаад бэлгийн ажил хийдэг. Бас маш их архиддаг. Зарим багш нар хичээлдээ согтуу ирдэг. Амнаас нь их архи үнэртдэг. Бидэнд маш их хэцүү байдаг. Бидний хичээлийг эрт тараадаг. Эрт тарчхаад би нэг удаа ангидаа юмаа мартаад эргээд орсон чинь хоёр багш хаалгаа түгжээгүй, бэлгийн ажил хийж байсан. Би ичээд гараад явчихсан” гэж ярьж байсан гэв. Надад энэ хүүхдийн ярьсан яриаг хурааж авсан баримт бий гэсэн юм. 

О.Уртнасан: Хүүхдийг чинь сургуулиас хөөнө гэж эцэг, эхийг нь дарамтлаагүй

Мөн ярилцлага өгсөн сурагчийн эцэг эхийг 29 дүгээр сургуулийн удирдлагууд дарамталж, ярилцлагыг устгуулахыг шаардсан тухай мэдээллийг “Мэдээ.мн” сайтын сэтгүүлч хэлж байсан юм. Энэ талаар ярилцлага өгсөн сурагчийн анги удирдсан багш О.Уртнасан  “Манай сурагчийн өгсөн нийтлэл энэ сарын 1-ний өдөр 11 цагийн үед нийтлэгдсэн байсан. Би анги удирдсан багш хүний хувьд ярилцлагыг уншсан тэр даруйдаа эцэг эхэд нь утсаар ярьж мэдэгдсэн. Гэтэл эцэг, эх нь миний хэлсэн зүйлийг сонсоод гайхаж байсан. Эцэг, эх нь хүүхдээ ингэж ярилцлага өгсөн гэдгийг мэдээгүй байсан. Ингэж л сурагч А-гийн эцэг, эхтэй холбогдсон. Түүнээс биш хүүхдийг чинь сургуулиас хөөнө гэж сүрдүүлсэн зүйл байхгүй” гэв. 

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
захирлыг нь соль
2017/04/05 202.9.40.44
Иргэн
Дандаа л өөрсдийгөө өмгөөлсөн юм л яриад байгаа юм. Сайтар шалга.
2017/04/04 202.179.31.18
Иргэн
Үнэн бол завхарсан багш нар байна даа. Хүүхдүүд рүү халдаж л байгаа. Би захирлаар очиж хяргаж шазалзуулах юмсан.
2017/04/04 202.179.31.18
  • Recent
  • Most Read
  • Most Comment