Төрсөн охиноо зодож амь насыг нь хохироосон хэрэгт буруутгагдсан төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарыг шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүгдэгч Т.Цогт, Г.Маралмаа нарыг хүнийг санаатай алах гэмт хэргийг бусдыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар бүлэглэж, үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар Т.Цогтод 20 жилийн хорих ял, Г.Маралмаад 23 жилийн хорих ял оноожээ.
Т.Цогтод 20 жилийн хорих ял оноолоо
2017-04-04 17:22:24