8o
Улаанбаатар хот
mobile menu

Налайхын автобусны чиглэл өөрчлөгдлөө

2017-04-04 17:35:00

Налайх дүүргийн нийтийн тээврийн чиглэл өөрчлөгдөж төлбөрийн журамд өөрчлөлт орсонтой холбогдуулан дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар өнөөдөр автобусаар зорчигч иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг нь сонслоо.

Налайх-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврийн автобус өмнө нь Дүнжингарав худалдааны төв хүрээд буцаж эргэдэг байсан бол энэ сарын 1-ний өдрөөс эхлэн Налайх-Багшийн дээд хүрээд 64 дүгээр дэлгүүрээр буцаж эргэдэг болсон.

Нийтийн тээврээр зорчигч иргэд автобус хотын төв хэсэг рүү хүрдэг болсонд талархаж байгаа гэв. Налайхын оюутанууд автобус дамжиж суухгүй сургуульдаа хүрэхэд илүү амар болсон гэлээ.

Мөн бэлэн мөнгөөр бус картаар зорчдог болсонтой холбогдуулан карт авах, сунгуулах газар хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэсэн санал, гомдол ихээр ирж байсан юм. Тэгвэл Налайх дүүрэгт карт зарах, сунгах үйлчилгээ хийгдэж байна. Мөн энэ сараас эхлэн дээрх чиглэлээр зорчих өндөр настан, хүүхэд, оюутнууд зөрүү мөнгө төлөхгүй аж. Хөнгөлөлт эдэлдэггүй иргэд 25000 төгрөгийн нэг сарын хязгааргүй зорчих эрхтэй карт худалдан авах боломжтой

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment