8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2017-04-05 08:32:46

Өнөө шөнө ихэнх нутгаар, маргааш өдөр зүүн зүгийн нутгаар хур тунадас орж, салхи шуургатай байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 0-5 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 8-13 градус, өмнөд хэсгээр 14-19 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед түр зуур секундэд 14-16 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment