8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлтөд 150 мянга орчим хэрэглэгч хамрагджээ

2017-04-05 08:49:09

Эрчим хүчний салбарын харьяа үйлдвэр, аж ахуйн нэгжүүд өнгөрсөн өвлийн их ачааллыг амжилттай давсныг салбарын сайд П.Ганхүү Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Хүйтний эрч эрс нэмэгдэж, өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний салбарынхан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, үндсэн болон туслах тоноглолуудад үзлэг, шалгалт хийн, бэлэн байдлаа ханган ажиллажээ. Улаанбаатар хотын удаан жилийн насжилттай, шугам хоолойны хана нимгэрч муудсан дулааны найман магистраль шугам, Дарханы төв магистраль шугам сүлжээнд гарсан гэмтлийг шуурхайн засч хэвийн горимд оруулсан байна.

Засгийн газар “Багануур”, “Шивээ овоо” компанид 20 тэрбум төгрөгийн төсвийн зээлийг ондоо багтаан эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгосноор нүүрсний аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, өвөлжилтийн бэлтгэлээ хангахад томоохон дэмжлэг болсон байна.

Мөн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газраас  нийслэлийн гэр хорооллын айл өрхийн цахилгааны тарифыг хөнгөлсөн юм. Засгийн газрын энэ шийдвэрийн хэрэгжилтэд нийт 150 мянган орчим хэрэглэгч хамрагдаж,  шөнийн тарифт тоолууртай 108 мянган хэрэглэгч 100 хувийн, 40 орчим мянган хэрэглэгч 50 хувийн үнэ тарифын хөнгөлөлт эдэлжээ.

Манай улс өнөөдрийн байдлаар дотоодын эх үүсвэрүүдээс 3063,0 сая кВт.цаг, импортоор 657,0 сая кВт.цагийн эрчим хүч хэрэглэж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment