8o
Улаанбаатар хот
mobile menu

Аавын алаг үрийг алагчилж байхаар өгөхөө больчих

2017-04-05 09:48:00

Аавын алаг үрийг алагчилж байхаар өгөхөө больчихХүнсний талон. Энэ үгсийг сонсохоор сүүлийн үед тун таагүй бодол төрөх юм. Зорилтот бүлгийн хүүхдүүд хүнсний талон болгож өгнө гэдэг өгүүлбэр бүүр ч таагүй айдастай сонсогдоод байна. Дайны үеийн дараах үе шиг, эсвэл Хойд Солонгосын нөхцөл байдал шиг тийм л муухай мэдрэмж, кинонд гардаг дүрслэл ой тоонд буугаад байна. Монголчууд бид хүнсний талонд ортлоо ядуурч, туйлдах юм гэж үү. Тэнгэрлэг монголчуудын заяа тэгтлээ дордоно гэж огт бодохгүй байна. Бас эргэлзэхгүй байна.

Эрх баригчид өөрсдийн тансаглал, хангамжид огт гар хүрэхгүй хэрнээ өнөө муу хойд талын хар овоохой гэдэгчлэн хүүхдийн, мөнгө, тэтгэврийн мөнгөөр оролдох юм даа.

Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэг олгоно гэж 200 тэрбум төгрөгийг хассан. Гэтэл дахиад хүүхдийн мөнгийг зорилтот 40 хувьд нь олгоно гэхчлэн хасахаар болсон.

Эрх баригчид өөрсдийн тансаглал, хангамжид огт гар хүрэхгүй хэрнээ өнөө муу хойд талын хар овоохой гэдэгчлэн хүүхдийн, мөнгө, тэтгэврийн мөнгөөр оролдох юм даа. Эрдэнэт үйлдвэрийн дарга сар бүр 25 сая төгрөг цалинтай. 300 сая төгрөгөөр автомашин аваад уначих жишээний. Энэ мэтчлэн дээгүүрээ арай дэндүү ямба эдэлж байна.

Эс бөгөөс хүүхдийн мөнгийг танах дээрээ тулсан бол бүгдэд өгөхөө больчихвол яасан юм бэ. Аавын алаг үрийг алагчилж байхаар зүгээр.

Монгол Улс бүх хүүхдийг эрхийг тэгш хангах олон улсын конвенцид нэгдсэн тул үүргээ биелүүлэх ёстой. Бүх хүүхдэд 20 мянган төгрөгийг олгох ёстой. Монгол улсын газрын баялаг, уул уурхай зэргээс олсон ашиг монголын бүх хүүхдэд сар бүр 20 төгрөг өгөөд байх дайны даацтай гэж бодож байна.

Эс бөгөөс хүүхдийн мөнгийг танах дээрээ тулсан бол бүгдэд өгөхөө больчихвол яасан юм бэ. Аавын алаг үрийг алагчилж байхаар зүгээр. Хоёрын хооронд зорилтод бүлгийн 40 хувьд нь талоноор олгоно энэ тэр гэж шалдар булдар зүйл хийж, улс өгсөн нэр зүүхийн хэрэг юунд байна. Нөгөө сонгуулийн үеэр амласан иргэдийнхээ нийгмийн халамжийг нэмэгдүүлнэ.Хүүхдийг мөнгийг үргэлжлүүлэн олгоно хэмээсэн мөр өгүүлбэртээ ороогдож шүлс шиг байдлаар хүртээж байгаа нь энэ гэлтэй.  

Зорилтот бүлгийн хүүхдүүдийг дахин тодруулахад улсаас 4.5 тэрбум төгрөг зарцуулж байгаа. Төрөөс халамж хүртэх ёстой жинхэнэ эзэд нь халамж хүртэж байгаа эсэхийг тодорхойлох чухал судалгаа хэмээн онцолдог. Энэ судалгаа жил бүр хийгддэг гэсэн. Ингэж тэрбум тэрбум төгрөг зарцуулан жил бүр судалгаа хийх шаардлага ч байдаг юм уу даа. Юуны төлөө дүүрэг бүрт хороо, аймаг бүрт сум, баг гэж байдаг билээ. Хорооны ажилтан бүр өрхийн тоо, ам бүл хэд, тухайн хорооны хэн нь ямар амьжиргааны түвшинд амьдарч байгаа мэдэх үүрэгтэй, тиймээс л цалин авч байгаа биз дээ.  П.Од

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
eej
sudalgaa nerteii buun zardal.4.5 terbum baga munguu! yaah gj 2iin hoorond 20000 tugrug huuhduudees haramlaad baigaan.ug uguh ch yostoi. amlaj garch irsen shigee ug za.
2017/04/05 103.229.121.184
Zochin
Yg vnen
2017/04/05 202.9.42.64
зочин
хороол мэдэх ёстой шүү дээ
2017/04/05 202.9.40.44
зочин
дээр байгаа хэдэн эрх ямбатангууд таналт хэмнэлт хийвэл хүүхдийн мөнгийг бүгдэд нь өгөх хэрэгтэй шүү дээ касаг захиргаа хорооныхон ажлаа хийхгүй л байна шүү дээ уг нь энэ өндөр зардалтай судалгааг
2017/04/05 202.9.40.44
Око
Худлаа газар судалгаа нэртэй бөөн зардал гаргаж бхаар.....Завхарсан ч юмдаа манай дээдчүүд ...Тэдэнд юун ард түмэн амиа л хоохойлж бвал болоо гэсэн шиг л бнадаа ...яанадаа яанааааа
2017/04/05 103.57.95.75
Око
Яаг үнэн хороон дээр ороход ширээний ард их зан гаргасан хэдэн нөхдүүд сууж л бдаг.Эд нар тэр хороо,хэсэгтээ амьдарч бгаа хэдэн өрхөө баян ядуугаар нь ялгах гээд бгаа бол ялгаад сууж бхад яанаа..
2017/04/05 103.57.95.75
нэргүй
Хөөе амьдралын боломж тааруу айл судлана гэснээс амьдрлаын боломжтойг нь судлааад гаргавал арай амар даа тэгээд үлдсэн нь тааруу нь тодорхой тэгээд өг угаасаа бхячууд гь тоолход амархан
2017/04/05 203.91.115.46
  • Recent
  • Most Read
  • Most Comment