8o
Улаанбаатар хот
mobile menu

Колумбад онц байдал зарлалаа

2017-04-05 09:56:37

Колумбын Путумайо мужийн төв Мокоа хотод ширүүн бороо орсноор Мокоа гол болон уг голд цутгадаг гурван гол үерлэсний улмаас хөрсний нуралт үүсч, олон хүн амиа алдсантай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч “эдийн засаг, нийгэм болон экологийн онц байдал” зарлалаа.Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантосын хэлснээр, эн түрүүнд хүмүүнлэгийн асуудлуудыг шийдвэрлэхийн тулд тус улсын Засгийн газар 13.9 сая доллар төсөвлөжээ.

Өнгөрсөн бямба гарагт хөрсний нуралт үүссэний улмаас 262 хүн амиа алдаад байгаа аж. Шавар шалбааг, хад чулуу болон байшин барилгын нурангинд дарагдан сүйрсэн, 40 мянган хүн амтай Мокоа хотыг өмнөхөөс нь илүү сайхан болгохын тулд хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ Ерөнхийлөгч Сантос мэдэгдээд, хотыг сэргээн босгох ажлыг Батлан хамгаалахын сайд Луис Карлос Вильегаст даалгажээ.

  •  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment