8o
Улаанбаатар хот
mobile menu

Цасан болон шороон шуургатай

2017-04-05 10:26:32

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн зүгийн нутгаар хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна.

Дөрөвдүгээр сарын 05-ны 0-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар үүл багасч, хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн бүс нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Сэрүүсч Увс нуурын болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment