УИХ-ын гишүүн С.Ганбаатар Хөдөлмөрийн үндэсний намд элсчээ. Тэрбээр өнөөдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо олсон Богд хаант Монгол Улсыг байгуулсан баярын энэ өдөр элсч, намын батлахаа гардаж авсан байна. Өмнө нь түүнийг ХҮН-д элсэх тухай сураг дуулдаж байсан бөгөөд туслах нь уг намд элсээд байсан юм. Юутай ч Хөдөлмөрийн үндэсний нам УИХ-ын гишүүнээр бүл нэмлээ.
С.Ганбаатар ХҮН намд элсчээ
2015-12-29 16:12:00