8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Элбэгдорж:Үр хөндөлт хэмээх чимээгүй аллагын тухай чимээтэй дуугарахаас өөр сонголт надад байсангүй

2017-04-05 11:43:00

Хаврын чуулган нээлтээ хийлээ. Хаврын чуулганы нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэлсэн. Мөн хаврын чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийн хугацаандаа чуулганы нээлтэд оролцож сүүлчийн удаагаа үг хэллээ.Төрийн тэргүүн цаг үеийн нөхцөл байдалд өөрийн байр сууриа бататгахаас гадна эрх баригч хүчинд хандаж, шүүмжлэл, захиасаа хэлсэн юм.

Ц.Элбэгдорж:-“...Цаг алдвал бүхнээ алддаг гэдэг. Нэг ажыг хоёр ба түүнээс дээш хийж, дороо эргэлдээд ирвэл сүйрнэ. Хөл дээрээ босож ядаж байгаа орны хувьд чадамж муутай Засгийн газар бүр ч хорлонтой туссаар байна. Манай гүйцэтгэх засаглал ажил хийх гэж эрсдэл хийдэг биш албан суудлаа хадгалах гэж тамираа бардаг. Энэ байдлаасаа Монгол Улс гарах ёстой. Монгол бол хангалттай ардчилсан улс, хангалттай ардчилалтай улс. Одоо бид хариуцлагатай, чадамжтай болох ёстой.

Энэ байдлыг хэлэлцэж цаг алдах хэрэггүй, шууд хэрэгжүүлэх ёстой. Монгол бол ард түмэн нь эрх баригчдадаа дүн тавьдаг улс. Эрх баригч гэж аль ч улсад Засгийн газрыг хэлдэг. Засгийн газрыг бид олон удаа сольж байсан, дээрдээгүй. Энэ нь хүндээ биш тогтолцоондоо байдаг. Чадах бүхнээ хийгээд ард түмнээрээ дүн тавиулах сайхан, харин тогтолцооноосоо болоод юу ч хийж чадахгүй байх харамсалтай.

Би Монголын улс  төрд нэн даруй шийдвэрлэх ёстой таван асуудалд анхаарлаа хандуулах гэж хэллээ. Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэдэг. Миний үгийг анхааран сонссон та бүхэнд баярлалаа. Дэм дэмэндээ эвлэж урагшладаг нь хүний нийгмийн ёс.  Хүний нийгмийн амьдралтай холбоотой асуудал үе бүрт байсан. Асуудлыг шийдэж гарахаас бус тойрч бултахгүй байхад асуудал оршдог. Төр нийгмийн харьцаа бол мөнхийн асуудал. Өнөөгийн эрх баригчид өмнөхийн алдаагаа засах биш давтах хандлага давамгайлж байгаа. Иргэдийн шүүмжилдэг “Аль ч нам нь байсан хамаагүй” гэдэг хандлага хаа сайгүй сонсогдсоор удлаа. Намын нэрнээсээ биш агуулгаар нь өөрчлөх хүнийг,улс төрийн хүчнийг ард түмэн хайсаар байна. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийг сонгох сонгуулийн эцэст “авлигын байдал дордож болзошгүй болчихлоо” гэж олон улс үзэж байна.  2017 оны дүнгээр Монгол Улсын авлигын индекс сайжирч гарах ёстой.  Шийдвэр гаргаж байгаа улстөрчид нь ямар хандлагатай байна гэдгийг хардаг. Үүний нэг адил манай улсын зээлжих зэрэглэлийн асуудал байна. Энэ чансаа ойрын жилүүдэд эргэж очих боломж манайд байгаа.   

Сүүлийн үед оффшорын асуудал хөндөгдөх боллоо. Сүүлийн үед “овт шаар” гэж нэрлэх боллоо. Төрийн бүх шатны албан хаагчдын хувьд эргийн гадна данстай байхыг хориглох байр суурин дээрээ хэвээр байгаа. Энэ асуудалд ахиц дэвшил гарах байх гэж бодож байна.

Манай улсад хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, үр хөндөлт залуу үеийг дайрч байна. Залуу үеийнхний дотор хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ улс үндэстний аюулгүй байдалд хүрлээ. Төв суурин газрын 10 хүүхэд тутмын 6-8 нь энэ аюулд өртөх магадлалтай, өртөж байна гэсэн судалгаа гарлаа. Хар тамхи гэсэн ойлголтыг хаяа хатавчиндаа бүү ойртуул гэж хэлж байсан. Монголчууд цөөхүүлээ, эмзэг өвөрмөц байршилтай гэж ярьдаг. Өнөөгийн байдлаар төр ажиллаад хүчирхээ байдлаа. Үүнийг цэгцлэхгүй бол Монгол Улсын хувь заяа хутганы ирэн дээр байна. Энэ асуудлыг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт толгойгоороо хариуцах ёстой. Үүнийг шийдэх хэрэгтэй.

Ц.Элбэгдорж:Үр хөндөлт хэмээх чимээгүй аллагын тухай чимээтэй дуугарахаас өөр сонголт надад байсангүйҮр хөндөлтийн хувьд Монгол Улс сүүлийн 30 жилийн хугацаанд 1 сая гаруй хүнээ алдсан гэж тооцдог. Хамгийн харамсалтай нь нөхөн үржихүйн насны охидын 10 эмэгтэй тутмын долоо нь энэ асуудалд орсон. Үр хөндөх газар олширч, эм бодисын хэрэглээ эргэлт замбараагаа алдсан. Төрөх насны олон эмэгтэйчүүд үрийн зулай үнэрлэж, ээж гэж дуудуулах боломжгүй болж байна. Зарим нь амь насаа алдаж байна. Энэ аюулыг зогсоох ёстой. Энэ юутай эмгэнэл вэ. Үр хөндөлт хэмээх чимээгүй аллагын тухай чимээтэй дуугарахаас өөр сонголт надад байсангүй. Бүрэлдэж байгаа монгол хүний амийг тасдаж эрхийг Монгол Улсад хэн ч байхгүй. Монгол үндэстний эсрэг энэ гэмт хэргийг хазаарлах ёстой.  Эх үрийн амь нас эндээс хамгаалах ганцхан зөвтгөл байж болох ч мэргэжлийн байх хэрэгтэй. Монгол Улс тэнгэрийн тамгат алаг үрсээ эхийн хэвлийд нь алддаггүй улс байх ёстой. Энэ асуудлаар ЭМ-ийн сайд А.Цогцэцэгээс гол шийдвэр гарах байх гэж найдаж байна.

Эдийн засаг, санхүүгийн асуудалд энэ Засгийн газар онцгой анхаарах ёстой. Монголын Улс эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэх, дотоод нөөцдөө тулгуурлан шатахуун үйлдвэрлэх, төмөр зам барих ажлыг байнга анхаарч ажиллах хэрэгтэй. Монгол Улсын жин нөлөө, оролцоог нэмэх олон талт хамтын ажиллагааг улам бүр нэмэх хэрэгтэй. Бид хичнээн толхилцож түлхэлцсэн ч нэг л хувь заяатай. Бидэнд эрх баригчдын, сөрөг хүчний гэсэн зааг байхгүй. Эвлэвэл бүтдэг, ховлосон гутдаг гэдэг ардын үгээ санаж явах ёстой. Алдаж болохгүй боломж гэж байдаг. Монгол бол ирсэн хүн урам авдаг, явсан хүн эргэж татагддаг орон” хэмээж анхааран сонссон эрхэм гишүүдэд талархлаа илэрхийлсэн юм.

Ийн чуулганы нээлт өндөрлөснөөр бүлгүүдийн хуралдаан эхэлж, түүний дараа даргын зөвлөлийн хуралдаанаар маргаашийн чуулганаар хэлэлцэх асуудлаа товлох нь. Чуулганы хуралдааны анхны хэлэлцүүлэг төсвийн тодотгол. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
хуцваа бүү чалч
2017/04/09 202.179.11.10
zzzzzz
chi bitgii huts chamd oor hiij chadah yum daanch algadaa. buh erchuud booliin ajil hiiheer yavsan bisad in shorond bna . nohon urjilt alga mongoliin urs mash olon gej hitsahaa bolioch ichij uh
2017/04/06 103.57.93.209
Иргэн
Бууж байгаа хүн ханд нь дарагдсан, тал зассан үг хэлжээ
2017/04/05 202.9.41.8
Elbegeed
Elbegee bllon busad luivarchid uls ornoo hun ard aa iim yadyy zovlond unagaagui bol odoogiin huvias 80 huvi baga bh bsan buruug chi uuruusuu hai
2017/04/05 121.184.228.192
  • Recent
  • Most Read
  • Most Comment