8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхэд гэртээ гал түлэх гэж байгаад гал алджээ

2017-04-05 11:44:41

Сүүлийн үед иргэд гал алдаж улмаар гэр орноо шатаах тохиолдол ихэсч байна. Өчигдөр л гэхэд ч хашаа, гудамжиндаа гал алдсан гэх хоёр ч дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

ЧД-19  “Яргайтын “Магнай трейд” ШТС-ын ард талд байшин шатаад байна” гэсэн мэдээллийг 04-р сарын 04-нд авч шалгахад: ЧД-19 хороонд суух Ж /эр.79н/ нь хашааныхаа шар өвсийг шатааж байгаад гал алдаж, ЧД-2 хороонд суух Б  /эр.50н/-ын 7х4 харьцаатай зуны байшинг шатаасан хэргийг  ЧДЦХ-2 шалгаж байна.

ЧД-19  “Дээд салхитын 34-р гудамжинд өвс шатаад байна” гэсэн мэдээллийг 04-р сарын 04-нд авч шалгахад:. ЧД-19 хороонд суух А  /эр,15н/  нь гэртээ гал түлэх гэж байгаад гал алдаж 2 га орчим газар шатсан хэргийг ЧДЦХ-2 шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment