8o
Улаанбаатар хот
mobile menu

“Panama Papers” Сү. Батболдын оффшор дансыг ил болголоо

2017-04-05 12:28:00

Оффшор бүс буюу дэлхийн тэрбумтан, супер баячуудын мөнгөө хадгалуулж, хөрөнгө эргэлдүүлдэг бүсэд давхардсан тоогоор Монгол Улсын 49 иргэн данстай болохыг Олон улсан эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумынхан өнгөрсөн жил ил болгосон. Эдгээр хүмүүс дотор олны танил мөн улс төрчдийн ах дүү нэлээдгүй байсан. Түүнийг нэг нь Сү.Батболдын ах буюу Сүхбаатарын Бат-Очир гэх бизнесмэн хүн багтсан байсныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ. Харин тухайн үед нэр бүхий 49 хүний нэр дотор УИХ-ын гишүүн Сү.Батболдын нэр байгаагүй. Тэгвэл саяхан оффшор данс эзэмшигчдийн нэрийн жагсаалтад нэг жилийн хугацаанд хоёр ерөнхий сайд шинээр нэмэгдсэн нь ил боллоо. Үүний нэг нь Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд аж. Тус материалд "Сүхбаатарын Батболд 2009-2012 оноос Монгол Улсын Ерөнхий сайд байсан. Одоо УИХ-ын гишүүн юм. Улс төрд орохын өмнө харилцаа холбоо, худалдаа, зочид буудал гэсэн өргөн хүрээг хамарсан компаний гүйцэтгэх захирал байсан. 2000 онд Батболд Гадаад хэргийн дэд сайдаар томилогдсон хэмээн мэдээлэл нь оржээ. 2005 оны 12 дугаар сард Батболд тухайн үед Худалдаа, аж үйлдвэрийн сайд болсныхоо дараа Британийн Виржинийн арлууд дахь компанийн хувьцаагаа Хонконгод төвтэй "Ever Legend Engineering Limited" компанид шилжүүлсэн" хэмээн мэдээлсэн байна.


Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард оффшор дансны асуудал дуулиан тарьж байхад шуурхай мэдээлэл хийж байсан. Тэр үед УИХ-ын гишүүн С.Батболд хэлэхдээ “Гарсан мэдээлэлтэй холбогдуулан өөрсдийн зүгээс тайлбар өгөхийг хүслээ. МУ-д мөрдөгдөж байгаа хуулийн дагуу улстөрчид бизнесийн үйл ажиллагаанд шууд оролцох эрхгүй, харин хувьцаа эзэмших хэлбэр нь байдаг. Тийм учраас энэ нь хуулийн дагуу. Хөрөнгө оруулалт хийсэн компани маань МУ-д бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулагчтэй.  Энэ компанид орохдоо ил тод, хуулийн дагуу орсон учраас нууж хаах зүйлгүй учраас ямар нэгэн оффшор компаниар дамжаагүй. 11.9 хувийг нь С.Батболд гэж хүн худалдан авч орсон. 2003 онд. Үүнийг худалдаж авахдаа ямар нэгэн хэлбэрээр гаднаас мөнгө авсан уу гэсэн. Би 18771 ам.доллартэй тэнцэх хэмжээний хувьцааг өөрийн эзэмшдэг Капитрон банкны дансаар дамжуулан авсан. Дараа нь 2005 онд компанийн үйл ажиллагаа ойлгомжгүй, ирээдүй нь тодорхой бус болсон учраас зараад компаниас гарсан. Эндээс дүгнэвэл өөрийн хөрөнгөөр хувьцаа худалдаж авч, зарсан үйлдэл. Тиймээс оффшор бүсэд компани байгуулсан, данс нээсэн зүйл байхгүй. Та бүхэнд тайлбар өгөхөөс гадна энэ асуудлаар хуулийн байгууллагад хандана. Бид хууль зөрчсөн эсэхийг шалгуулна” хэмээн хэлж байсан билээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
С. Б
shalga shalga
2017/04/05 202.9.42.136
  • Recent
  • Most Read
  • Most Comment