Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж их дээд сургуульд элсэн суралцахыг хүссэн хүүхдүүд жил бүрийн зургаадугаар сард ЭЕШ өгдөг. Харин тус шалгалтын хариу 14 хоногийн дараа гардаг билээ. Тэгвэл ирэх жилээс цоо шинэ технологи нэвтэрснээр сурагчид шалгалтын хариугаа тэр дор нь авах боломж бүрдэх юм байна. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ “Элсэлтийн Ерөнхий Шалгалт (ЭЕШ)-ын дүнг 14 хоногийн дараа мэдээлдэг байсныг өөрчилж шалгалтын материалыг шалгуулагчдын өмнө засагч машинд засч, дүнг газар дээр нь шууд мэдээлэх "ШИЛЭН ТЕХНОЛОГИ" 2018 оноос нэвтэрнэ. Энэ технологийг нэвтрүүлснээр ЭЕШ-ын үйл ажиллагаа илүү нээлттэй, ил тод, шуурхай, шударга болно” гэжээ.
Ирэх жилээс ЭЕШ-ын дүнг шалгалт дуусаад шууд мэдэх боломжтой болно
2017-04-05 16:34:17