Өнөөдөр өдөр Дөлгөөн нуурын орчим зам тээврийн ноцтой осол гарсан байна. Ослын улмаас бага насны хүүхэд маш хүнд бэртэж гэмтсэн талаар эх сурвалж мэдээлээд байна. Сургуулийн амралт дуусч, маргаашнаас хичээл эхлэхтэй холбоотойгоор гадуур харгалзах хүнгүйгээр хүүхдүүд ихээр явах болсон байна. Иймээс эцэг эхчүүд хүүхэддээ тавих анхаарлаа дээшлүүлж, хараа хяналтгүйгээр гадуур гаргахгүй байхыг албаныхан анхааруулж байна.
Зам тээврийн ноцтой ослоор бага насны хүүхэд хүнд гэмтжээ
2017-04-05 17:56:56