8o
Улаанбаатар хот
mobile menu

"Оффшорын хаалгыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар нээнэ" сэдвээр мэдээлэл хийнэ

2017-04-06 09:04:54

09:00: цагаас: Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурал Стандарт, хэмжил зүйн газрын хурлын танхимд болно.

10:00 цагаас: МҮХАҮТ-д "Ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл - экспо 2017" үзэсгэлэн арга хэмжээ нээлтээ хийнэ.

10:00 цагаас: Агаар орчны бохирдлыг бууруулах дэвшилтэт техник технологийг олон нийтэд таниулах зорилготой "Байгаль орчинд ээлтэй техник технологи" үзэсгэлэн худалдаа ХУД-ийн соёлын ордонд болно.

11:00 цагаас: Сангийн яамны есөн давхрын "Чагдаржав" танхимд аудитын дүгнэлтийн талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагаас: Цэргийн төв эмнэлэгт Цэргийн гавьяаны улаан тугийн одон гардуулах ёслол болно.

11:40 цагаас: Зууны мэдээ сонины мэдээллийн төвд Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнөөс "Оффшорын хаалгыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар нээнэ" сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагаас: Монгол Улсын Шадар сайдад Итали Улсын эдийн засгийн сайд тэргүүтэй төлөөлөгчид бараалхана.
12:00 цагаас: Соёлын төв өргөөнд байрлах Театрын музейд  Монгол Улсын Ардын жүжигчин, кино найруулагч, зохиолч Г.Жигжидсүрэнгийн Монгол киноны түүхийн талаарх номын нээлт болно.
14:30 цагаас: “Blue Sky” зочид буудлын Topaz танхимд Япон улсын Showa Holdings Group, Монголын Nomadic Comics хамтран Бумбардай, Бонгын зохиолч зураач Н.Эрдэнэбаярын бүтээлүүдийг олон улсын зах зээлд гаргах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment