8o
Улаанбаатар хот
mobile menu

Оффшорын эсрэг сэтгэл хөдөлгөсөн үг хэлэх нэг өөр

2017-04-06 10:01:00

Оффшорын эсрэг сэтгэл хөдөлгөсөн үг хэлэх нэг өөрХаврын чуулган нээлтээ хийлээ. Монголын ард түмэн энэ чуулганаас их зүйл хүлээж байгаа. Төрийн хоёр өндөрлөг чуулганыг нээж хэлсэн үг, өгүүлбэр бүр нь жин даахуйц байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ дарга хоёулаа авлига, оффшорын эсрэг бат байр суурьтай байгаа илэрхийллээ.

УИХ-ын дарга М.Энхболд:-“...Төрийн албаны шинэтгэлийн салшгүй хэсэг бөгөөд нийгмийн бүх салбарт хамаарах суурь асуудал бол төрийн албыг авлига, хүнд суртал, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах явдал юм.

Төр улсын хөгжил дэвшлийг, түмэн олны ирээдүйг, эцэстээ оршин байхуйн үндэс тулгуурыг мэрж залгидаг авлигын араа шүдийг авч хаяхгүй бол хэчнээн их хөрөнгө цутгаж, ямар ч сайн хөтөлбөр хэрэгжүүлээд нэмэргүй гэдгийг бүгд ойлгож байгаа. Нэгэнт ойлгосных, одоо тэмцэх ёстой. Энэ тэмцэлд хамгийн хатуу зарчмыг баримтлахаас өөр аргагүй. 

Миний хувьд төрийн алба хашиж буй хүн оффшор бүсэд данстай байж огт болохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаагаа хэлье гэдгийг хоёр дахь удаагаа хатуухан сануулж хэллээ.

Энэ УИХ Авлигатай тэмцэх хөтөлбөрийг намрын чуулганаараа хэлэлцэн баталж, төлөвлөгөө, зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх үүргийг Засгийн газар, Авлигатай тэмцэх газарт хүлээлгэснээс хойш таван сар гаруйн хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд авлигатай тэмцэх чиглэлд бодитой, далайцтай ямар ажил зохион байгуулав, үр дүн нь юу болов гэдгийг хармаар байна. Тиймээс хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг гаргуулж, үнэлэлт дүгнэлт өгөх ажлыг зохион байгуулахыг Хууль зүйн байнгын хороонд даалгаж байна.

 Мөн түүнчлэн бизнес эрхлэхэд байнга хэрэглэдэг хууль тогтоомжуудыг   татвар, гааль, санхүү, даатгал, бүртгэл, тусгай зөвшөөрөл, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө зэрэг салбар бүрээр шүүн судалж, хүнд суртал үүсгэн, хээл хахуулийн нөхцөлийг бүрдүүлж байгаа хууль тогтоомж, дүрэм журмыг хүчингүй болгох, цаашид эрхзүйн орчныг сайжруулан, түүнийгээ тодорхой хугацаанд, тогтвортой мөрдөх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлагатайг Засгийн газарт анхааруулж байна.

Оффшор гэдэг үг уулзалт хийсэн газар бүхэнд иргэдийн амнаас гарч, шүүмжлэн хэлэлцэж байна. Тиймээс “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьчилан сэргийлэх тухай” хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хойшлуулалгүй шийдвэрлэх ёстой. Миний хувьд төрийн алба хашиж буй хүн оффшор бүсэд данстай байж огт болохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаагаа хэлье...” хэмээн дахин онцолж хэлсэн.  

Гэхдээ төрийн албан хаагч өөрөө оффшор данстай байх, түүний төрсөн ах, эгч, хүүхэд, аав, ээж нь гэхчлэн ургийн төрлийн хүмүүс нь оффшор данстай бол хэрхэх вэ гэхчлэн нарийвчлан шалгах, ул суурьтай хандах хэрэгтэй санагдана.

Миний хувьд төрийн алба хашиж буй хүн оффшор бүсэд данстай байж огт болохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаагаа хэлье гэдгийг хоёр дахь удаагаа хатуухан сануулж хэллээ. Хаврын чуулганаар оффшор гэдэг үг орсон, хориглосон, зэмлэсэн, шийтгэсэн агуулга бүхий хуулийн төсөл хэлэлцэгдэж батлагдах тодорхой боллоо.

Гэхдээ төрийн албан хаагч өөрөө оффшор данстай байх, түүний төрсөн ах, эгч, хүүхэд, аав, ээж нь гэхчлэн ургийн төрлийн хүмүүс нь оффшор данстай бол хэрхэх вэ гэхчлэн нарийвчлан шалгах, ул суурьтай хандах хэрэгтэй санагдана.  

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:-“...Өнгөрсөн УИХ-ыг сонгох сонгуулийн жилийн эцэс буюу 2016 оны дүнгээр манай улсын авлигын байдалд өгөх олон улсын үнэлгээ муудаж гарлаа. 2016 оны эцэст манай улс дахь авлигын хэмжээ өсөөгүй байж болно л доо. Гэхдээ Монгол Улсын авлигын байдал дордож болзошгүй болчихлоо гэсэн дохио сануулга гэж Transparency International-ын үнэлгээг үзэж байна. Тэгж харж болно. Харин 2017 оны үнэлгээ сайжрахгүй бол, бүр дордвол олон улсын нийгэмлэгээс Монгол Улсад өгч байгаа  дээрх үнэлгээ зөв болж эхэлнэ.

2017 оны дүнгээр Монгол Улсын авлигын индекс сайжирч гарах ёстой. Дордож гарах ёсгүй. Авлига гэдэг зөвхөн мөнгө төгрөг авч байгааг хэлдэг юм биш. Улстөрийн орчин нь яаж эрүүлжиж байна. Төр нь яаж эрүүлжиж байна. Төр, бизнес хоёр нь яаж салж байна. Шийдвэр гаргаж байгаа улстөрчид нь, шийдвэр гаргагчид нь ямар хандлагатай байна гэдгийг хардаг.  Тэгэхээр та бүхэн энэ хандлагаа энэ богинохон хугацаанд өөрчилж харуулах хэрэгтэй.

Үүний нэгэн адил манай улсын зээлжих зэрэглэлийн асуудал байна. Ойрын сар, жилүүдэд Монгол улсын чансаа энэ салбарт дээшлэх ёстой гэж би харж байгаа. Бүр өмнө нь хамгийн сайн байсан В+, ВВ, эсвэл В1  үнэлгээн дээрээ эргэж очих боломж бидэнд байгаа. Энэ үнэлгээг гаргадаг гурван гол байгууллага бий. Өөр өөр аргачлалаар гаргадаг. Гэхдээ өөр өөр аргачлал нь сая миний хэлсэн гурав л даа. Монгол Улс тийм хэмжээнд хүрч байсан. Түүнээсээ цааш өсөх боломжтой байсан. Дээрхи жишээгээр энд би хүний өөрчлөлтөөр биш, бодлогын агуулгаар, өөрчлөлтийн орцоор Монгол Улсыг дотроос нь ч, гаднаас нь ч дүгнэдэг болсон шүү гэдгийг хэлэх гэсэн юм.

Сүүлийн үед “offshore”-ын асуудалд иргэдийн анхаарал нэлээд төвлөрч байна. Дээрхи үгийг “овт шаар” гэж монголчлох боллоо. Би “овт шаар” гэж энэ үзэгдлийг нэрлэх талд нь байгаа. Энэ тухай яриа эхлэх үед л би Монгол Улс энэ асуудалд онцгой анхаарал хандуулах ёстой. Хууль журмаа ч өөрчилье. Хууль хяналтын байгууллагууд шалгая. Шаардлагатай олон улсын байгууллагатай хамтарч ажиллая. Төрийн бүх шатны албан хаагчдын хувьд “эргийн гадна” данстай байхыг хориглоё гэсэн байр суурьтай байсан. Миний энэ байр суурь хэвээр байгаа. Энэ асуудал манай улсын эрх баригчдын анхааралд, тэр тусмаа энэ УИХ-ын анхааралд орсон гэж харж байна. Энд асуудал дээр ахиц дэвшил гарах ёстой гэж үзэж байгаа.

Өнөөдөр би энэ хүндэт индрээс Та бүхнийг манай улсад аюулын харанга дэлдээд удаж байгаа хоёр асуудалд анхаарлаа мөн онцгой хандуулахыг хүсэх гэсэн юм...” гэж онцолж эхэлсэн.

Ард түмэн ч эвлэлдэн нэгдэж оффшорын эсрэг дуу хоолойгоо өргөсөөр буй. Гудамжинд тайван жагсаал хүртэл хийж, эрх баригчдыг сануулах зорилгоор өдөр бүр жагсахаа илэрхийлсэн. Хүчтэй үг хэлж хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөх нэг өөр. Харин үйлдэл хийж, ахиц гаргах, тодорхой шийдвэрт хүрэх нь юунаас илүүтэй чухал байна.

Цаг хугацаа хожих, арга саам хийх, аль эсвэл буруу шийдвэр шийдвэрт бүү хүрээсэй хэмээн найдаж үлдлээ.       П.Од

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment