8o
Улаанбаатар хот
mobile menu

ОНЦЛОХ 30 ИШЛЭЛ: Ц.Элбэгдорж: МАН-ын гишүүдийн авсан хамгийн чухал зээл бол Монголын ард түмний итгэл

2017-04-06 10:35:00

Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр хаврын чуулганы нээлтэд хамгийн сүүлийн удаа үг хэллээ. онгол Улсын Ерөнхийлөгч үндсэн бүрэн эрхийнхээ дагуу чуулганы нээлт болон бусад хуралдаанд тааллаараа оролцдог тул  хаврын чуулганы нээлтийн ажиллагаанд оролцсон юм. Гэхдээ энэ удаагийн хаврын чуулган Ерөнхийлөгчийн хувьд хамгийн сүүлчийн чуулган гэдгээрээ онцлогтой байлаа. Ингээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгнээс “Онцлох 30 ишлэл”-ийг хүргэж байна. 

УИХ-д Монгол Ардын Намаас сонгогдсон 65 гишүүний авсан хамгийн чухал зээл бол Монголын ард түмний итгэл


1.    Монгол Улс хариуцлагатай цаг мөчийн өмнө тулж ирлээ.
2.    Манай улсын өнөөгийн хямралт байдлын гол шалтгаан бол эдийн засаг биш. Монголын хямралын жинхэнэ эзэн бол улс төр юм.
3.    Монгол Улс мөнгөгүйдээ биш хариуцлагагүйдээ хямарсан.
4.    Монголын нэр, нүүр, буянаар мөнгө олдох нь олдох бололтой. Монголд олдохгүй байгаа ховор юм нэг байна. Тэр бол хариуцлага. 
5.     Хариуцлагагүй төрд их мөнгө гай л болно. Монголыг улам хямраана.
6.    УИХ-д Монгол Ардын Намаас сонгогдсон 65 гишүүний авсан хамгийн чухал зээл бол Монголын ард түмний итгэл.
7.    “Үнэмлэхүй ялалт бол үнэмлэхүй хариуцлага гэдгийг мартаж болохгүй” гэж МАН-ын дарга Миеэгомбын Энхболд хэлсэн. Хариуцлагыг мартахгүйн тулд хуульчлах хэрэгтэй.

 “Олдвол өлддөг” зовлонг төрд хариуцлагаар л хазаарлаж болно.


8.    “Олдвол өлддөг” зовлонг төрд хариуцлагаар л хазаарлаж болно.
9.     Уулын буга хараад унасан морио мартаж болохгүй. Монголын ард түмний өмнө дээд хариуцлагыг энэ УИХ, Засгийн газрын бүрэлдэхүүн хүлээж байгаа.
10.    Бизнес дэх улс төрийн оролцоо Монголыг туйлдуулж байна. 
11.     Төрийн яам, агентлаг аж ахуй эрхэлдэгийг хуулиар хориглох хэрэгтэй. Манай бүх яам, агентлаг, төрийн байгууллагууд аж ахуй эрхэлдэг, тендер хөөцөлддөг, барилга барьдаг болсон.
12.     Төрийн яам, агентлаг аж ахуй эрхэлдэгийг хуулиар хориглох хэрэгтэй. Манай бүх яам, агентлаг, төрийн байгууллагууд аж ахуй эрхэлдэг, тендер хөөцөлддөг, барилга барьдаг болсон.
13.    Төрийн аж ахуйн үйл ажиллагааг төрийн яам байгууллагаас, төрийн албан тушаалтнаас салгахгүйгээр байдал сайжрахгүй гэдгийг дахин давтаж хэлье. 
14.    Төрийн бүх тендер, худалдан авалт, хөрөнгө оруулалт, төрийн нэрээр хийж буй аж ахуйн гэрээ хэлцэл, шалгаруулалтыг төрөөс салгах хэрэгтэй. 
15.    Төрийн зардлыг хасахгүйгээр Монголын ачаа хөнгөрөхгүй.
16.    Улс төрийн нам тойрсон гажуудлыг засахгүйгээр Монголын төр, улс төрийн амьдрал дахь тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх боломжгүй.
17.    Аливаа манлайлагчийн түүхэн үүрэг бол болохгүй байгаа мууг мэдсэн даруйдаа өөрчлөхөд, сайжруулахад оршдог.
18.    Муу эрх баригч бол урьдахынхаа алдааг өөрийнхөөрөө давтдаг. 
19.    Мөнгийг ямар ч дарга хувааж чадна. Ямар ч эрх баригч улсын татвараар бүрдсэн мөнгийг хувааж чадна. Албан тушаалыг улс төрийн өнгөөр хэн ч сольж чадна.
20.    Сонгогдсон суудал, сандалдаа шигдэж, түүнийхээ эрх ашигт үйлчлэх юм бол та бүхэн түүхээс арчигдана. Энэ үнэн шүү.
21.     Бид бүгд л байдал ямар байгааг амьдралаараа туулж яваа. Гүйцэтгэх засаглалаа чадавхитай болгохгүйгээр манай улс тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэж чадахгүй.
22.    Хамгийн үнэтэй зүйл бол итгэл. Аль ч засгийн хувьд. Гэтэл манай улсын Засгийн газарт итгэх итгэл, тэр үнэт зүйл-итгэл дотроо ч, гаднаа ч бараг алга.
23.    Монголын төрийн хар хайрцагны бодлого хүнтэйгээ яваад өгдгийг би буруу гэж боддог. “Хүн хэлэхээс наашгүй” гэж үг байдаг.
24.    Манайд тогтсон сонгуулийн утга бол нэг даргыг нөгөөгөөр солихдоо биш. Харин асуудалд өөр хандлагатай бодлого тодорхойлогчидтой болоход л оршиж байгаа юм. 
25.    Намуудын нэг нь “ардчилсан”, нөгөө нь “ардын” гэсэн өөр өөр нэртэй учраас иргэд ээлжилж сонгоод байгаа юм биш. Тулгамдаж буй асуудал бүрт агуулгын өөрчлөлт гарах байх гэж хүлээснийх. 

Бидэнд эрх баригчдын, эсвэл сөрөг хүчний гэсэн хоёр Монгол байхгүй


26.     Хар тамхи, мансууруулах бодис энэ хоёр тахал манай цэцэг цэврүү шиг залуу үеийг онилоод удаж байна. Энэ дайрлага манай залуу үеийг өсч төлөвших, сурч боловсрох, амьдралд хөлөө олох гэж явах хамгийн эмзэг үед нь дайрч байна.
27.    Үр хөндөлтийн хувьд Монгол Улс сүүлийн 30 жилийн дотор 1 сая орчим хүнээ дээрхи шалтгаанаар алдсан гэсэн албан бус тооцоо гарч байгаа юм. 
28.    Монголчууд бид ямар ч байдалд орсон, хэчнээн толхилцож түлхэлцсэн ч нэг эх оронтой, нэг хувь заяатайгаа мартаж болохгүй. 
29.    Бидэнд эрх баригчдын, эсвэл сөрөг хүчний гэсэн хоёр Монгол байхгүй.
30.    Монгол Улс хүн амьдрахад урамтай, хүн ажиллахад урамтай орон болох ёстой. “Миний эх орон чинь ажиллаж, амьдрахад урамтай шүү” гэж бүгд чин сэтгэлээсээ хэлж чаддаг болох ёстой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ok
Tagjiisan pizda tvmen olnii itgeliig daagaagui suudlaasaa buuhaar ni shorond hii orohoo medeed tsaazgui bolgoo biz
2017/04/07 141.0.15.248
иргэн
Одоо илэрхийлж гэнэ урьд нь сайн л мэдэж байсан шүү дээ, даанч зосоогоогүй
2017/04/06 49.0.212.57
иргэн
рдоо илэрхийлж гэнэ урьд нь сайн л мэдэж байсан шүү дээ, даанч зосоогоогүй
2017/04/06 49.0.212.57
Болиосой.
Бууж больчихоосой. Жон жон жон.
2017/04/06 202.70.46.238
dhdj
Ter itgeliin zeel MAN dahin olgogdohgui bh boltugai
2017/04/06 27.123.214.116
  • Recent
  • Most Read
  • Most Comment