8o
Улаанбаатар хот
mobile menu

"КОНТЕНТ САММИТ 2017" өнөөдөр болж байна

2017-04-06 11:34:58

Дэлхий дахинд Монгол улс ямар имидж, дүр төрхтэйгээр танигдах вэ, үүний тулд Монголын контент бүтээгчид төр, бизнесийн байгууллагуудтай хэрхэн уялдаа холбоотой нэгдсэн зохион байгуулалттай хамтран ажиллаж, эдийн засгаа хүчирхэгжүүлэх вэ гэсэн асуудлыг хөндөж хэлэлцэх зорилготой “Контент Саммит 2017” арга хэмжээ өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болж байна. 

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг арга хэмжээ энэ жил “Дүрийн бизнесийн хамтын ажиллагаа” уриан дор болно. Уг арга хэмжээнд төр засгийн зүгээс ач холбогдол өгч засгийн газар, яам, агентлаг, нийслэл, дүүрэг, төрийн байгууллагуудын төлөөлөл өргөнөөр оролцохоор бүртгүүлж байна.

Арга хэмжээний илтгэл хэлэлцүүлгийн сэдэвүүд нь төр, бизнесийн байгууллагууд хэрхэн контент бүтээгчидтэй хамтран ажиллах вэ?, дүрийн бизнес ашиглан экспортын бүтээгдэхүүн нэмэгдүүлэх боломж, аялал жуулчлалын салбар ба дүрийн бизнесийг хамаарал, дүр ашигласан бизнесийн бодит кейсүүдийг хэлэлцэнэ. Мөн дэлхийн шоу бизнесийн томоохон төлөөлөл Японы “Шова Холдинг” группийн Гүйцэтгэх захирал Коношита Тацуяа урилгаар оролцож “Азийн контентийн зах зээл”-ийн талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүлэг өрнүүлэх болно.

Зохион байгуулагчдын зүгээс арга хэмжээний ач холбогдлыг дараах байдлаар харж байна.

Дүрийн бизнес дээр төр, хувийн хэвшил, контент үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг бий болгох
Оролцогчид хамтран ажиллах түншээ олох, дүрийн бизнесийн хөгжлийн чиг хандлагад хөл нийлүүлж, хамтран үр дүнтэй, үр ашигтай байх боломж бүрдэнэ.
Дүрийн бизнес, контентууд хөгжиж олон улсад гарч, арилжаалагдсанаар Монгол улс сурталчлагдаж Монголын аялал жуулчлалд онцгой хувь нэмэр оруулна.
Монголын контент бүтээгчдийг олон улсад продюсинг хийж гаргах эхлэл тавигдана.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment