УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг Хөгжлийн банкны асуудлаар өнгөрсөн жилээс эхлэн шалгаж эхэлсэн. Түүнийг өнгөрсөн хоёрдугаар сарын 21-ны гуравдугаар сарын 06-ны өдөр хүртэл цагдан хорьсон билээ. Түүний цагдан хорих хугацааг Нийслэлийн прокурорын газраас үргэлжлүүлэх хүсэлтэй байсан эрүүл мэндийн шалтгааны улмаас батлан даалтанд гараад байгаа билээ. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч саяхнаас дахин нэг зүйл анги нэмсэн байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264.2 гэсэн зүйл ангийг нэмжээ.
Тухайн зүйл анги нь “Энэ хэргийг давтан, эсхүл хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг юм”. Ийнхүү УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар буруутай нь тогтоогдвол дахин ял нэмэгдэхээр боллоо.
Б.Гарамгайбаатарт 5 жил хорих заалттай зүйл анги нэмэгджээ
2017-04-06 11:39:10