8o
Улаанбаатар хот
mobile menu

Богд Хан ууланд золбин нохой олширчээ

2017-04-06 14:19:12

Богд уулын дархан цаазат газарт золбин нохой олширч байгааг Богд Хан уулын дархан цаазат газрын албаны хүмүүс санаа зовнин өгүүлж байна. Нийслэл хоттой ойрхоноос гадна аялж зугаалж байгаа хүмүүс дагуулж ирсэн нохойгоо ууланд орхиж төөрүүлдэг зэрэгтэй холбоотой гэнэ.

Богд Хан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Д.Банди “Бор гөрөөс, буга, жижиг мэрэгч амьтдад золбин нохой хохирол их учруулдаг. Он гарсаар 15 гаруй гөрөөсийг нохой хөөснийг бид арга хэмжээ авч, амьдрах чадвартайг нь ууланд нь буцааж тавьсан” гэж ярилаа.

Хаврын улиралд нохой устгалын ажлыг Богд Хан уулын дархан цаазат газраас зохион байгуулдаг бөгөөд өнөөдөр 3 дахь удаагийн устгалаа хийж байгаа аж. Богд Хан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Д.Банди “Туулын шугуй, Богд ууланд энэ хавар маш их нохой байсан. Бид Хот тохижилтын газраас анчин авч нохой устгал хийдэг. Сүүлийн 2 удаагийн устгалаар 100 гаруй нохой устгасан. Өнөөдөр 4 анчин ажиллаж байна” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment