8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Батзаяа: Амиа алдсан сурагчийг үхэлд цагдаа нар буруугүй

2015-12-30 09:06:00

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Ерөнхий боловсролын ахлах ангийн нэгэн сурагч энэ сарын 26-ны өдөр учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарсан. Талийгаач хүү Арвайхээр хотод 11 дүгээр ангид сурдаг байсан.  Энэ сарын 23-ны өдөр сурагч цагдаагийн байгууллагад дуудагдсаныхаа дараа удалгүй тархиндаа цус харваж нас барсан аж. Тухайн өдөр хүү доод ангийнхаа хүүхэдтэй таагүй хандаж утасыг булаан авсанаар энэ хэрэг мандсан. Талийгаач доод ангийнхаа хүүхдийн гар утасыг булаан авсан байсан бөгөөд маргааш утсаа булаалгасан хүүхдийн аав талийгаачийг барьж аван зодож цагдаагийн байгууллагад аваачиж өгсөн аж. Хүү цагдаагийн байгууллагад очоод 1:30 саатуулагдаад орой нь сургууль дээрээ буцаж ирээд анги цэвэрлэх гэж байгаад ухаан алдаж, эмнэлэгт хүргэгджээ.

Тэрээр эмнэлэгт хүргэгдэн ирсэн ч удалгүй нас барсан бөгөөд эмч нар түүнийг тархиндаа цус харвасан гэж оношилжээ. Гэвч эл хэрэгт талийгаач хүүгийн ар гэрийнхэн цагдаа нарыг сэжиглэж байгаа аж. Талийгаачийн эгчийн мэдээлснээр хүүг таньдаг хүүхэд нь аавтайгаа нийлж зодсон бөгөөд түүний дараа тус аймгийн цагдаагийн хэлтэст очиход дахин цагдаагаар зодуулсан хэмээн ар гэрийнхэн гомдолтой байгаа.

Энэ хэргийн талаар Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Батзаяагаас тодруулахад "Эл хэрэгт цагдаагийн алба хаагч холбоогүй. Хүү өмнө нь бэртэл авсан байдалтай цагдаагийн хэлтэст ирсэн байдаг” хэмээн дээрх мэдээллийг үгүйсгэсэн юм.Тэгвэл ЦЕГ-ийн хэвлэл мэдээллийн алба эл хэрэгт дараах тайлбарыг өгсөн байна. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэн "Тухайн амиа алдсан хохирогч хүү өмнө нь айлын хүүхдийн гар утсыг дээрэмдсэн юм билээ. Утсаа дээрэмдүүлсэн хүүгийн эцэг талийгаач хүүд гар хүрч, хоёр удаа алгадсан гэсэн. Үүнд эрүүгийн хэрэг үүсгээд хүүг зодсон гэх аавыг саатуулан шалгаж эхэлсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа шиг цагдаагийн байгууллагын алба хаагчид ямарваа нэгэн хүч хэрэглэж, аминд нь хүрсэн зүйл байхгүй. Тухайн цагдаагийн хэлтэс 100 хувь камерын системтэй. Хүү цагдаагийн байгууллагад ирээд 01:30 минут болсон. Камерын бичлэгийг шалгаад үзэхэд цагдаагийн алба хаагч зодсон зүйл байхгүй байна лээ” гэх мэдээллийг өгчээ.Одоогоор уг хэргийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
tsagdaa nart
tsagdaa nar zodson ni todorhoi tsagdaa tsagdaagaa hamgaalah ni todorhoi utsaa deeremduulsen huugiin aav helmegdeh yum bna ene bol manai ulsiin niitleg dur zurag yaltai ch bilee dee horvoo gej huugiin aav tsagdaad ugdug l buruudaj bga yum bna hairan aav
2016/03/12 103.17.108.42
zochin
Zagdaa nartch buruu bgaa shuu.ter hun etseg hun baij eregtei huhdud tegeh ue zondool bdag shuu dee.zodson zaluud bas hereg onooh heregtei.
2015/12/31 103.17.108.42
ugaasaa haruy ni tsagdaa zodson ni notlogdoogui gej garna
2015/12/31 103.17.108.42
Zochin
Ee huurhii Hun gedeg amitan utasnaas hymdhan bolson ymuu da
2015/12/31 103.17.108.42
Tsagdaa nar aimaar zoddogsndee zodoo vheld hvrgesen bgaa
2015/12/31 103.17.108.42
Мэдээж камертай өрөөнд цагдаа зодохгүй ш дээ. Камергүй газар аваачиж, зодоо биз. Угаасаа хүү болохоор ангийнхандаа цагдаа намайг зодсон гэж удаа дараа хэлж байсан гэсэн
2015/12/31 103.17.108.42
nibsh
zugeer 2 algadahad tsus harbahgui ee amaar zodson baian buur hul garaaraa bish boroohoigoor zodoj bas ter utsaa aldsan huuhdiin aab yamr muhai zebuun pizda be teriig hatuu arga hemje abaa
2015/12/30 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment