8o
Улаанбаатар хот
mobile menu

Богд хан уул, Туулын шугуйд үүрлэсэн 100 гаруй нохойг устгажээ

2017-04-08 14:44:00

Богд уулын дархан цаазат газарт золбин нохой олширч байгааг Богд Хан уулын дархан цаазат газрын албаны хүмүүс санаа зовнин өгүүлж байна. Нийслэл хоттой ойрхоноос гадна аялж зугаалж байгаа хүмүүс дагуулж ирсэн нохойгоо ууланд орхиж төөрүүлдэг зэрэгтэй холбоотой гэнэ.

Богд Хан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Д.Банди “Бор гөрөөс, буга, жижиг мэрэгч амьтдад золбин нохой хохирол их учруулдаг. Он гарсаар 15 гаруй гөрөөсийг нохой хөөснийг бид арга хэмжээ авч, амьдрах чадвартайг нь ууланд нь буцааж тавьсан” гэж ярилаа.

Хаврын улиралд нохой устгалын ажлыг Богд Хан уулын дархан цаазат газраас зохион байгуулдаг бөгөөд өнөөдөр 3 дахь удаагийн устгалаа хийж байгаа аж. Богд Хан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Д.Банди “Туулын шугуй, Богд ууланд энэ хавар маш их нохой байсан. Бид Хот тохижилтын газраас анчин авч нохой устгал хийдэг. Сүүлийн 2 удаагийн устгалаар 100 гаруй нохой устгасан. Өнөөдөр 4 анчин ажиллаж байна” хэмээлээ 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хүн
Олимп хотхоны зүүн талд хэдэн нохой бн лээ хүн рүү дайраад барьж идчих гээд алаад өгөөч
2017/04/07 27.123.214.117
Hero
Дунд голын эргээр сүрэглээд яваа нохдыг устгаж цөөлөхгүй бол нэг л өдөр хүн амьдаараа бариулж дуусна шүү....
2017/04/06 103.26.195.117
ЗОЧИН
УСТГАСАН 100 ГАРУЙ НОХОЙГОО ЯАЖ УСТАГДАГ ЮМ БОЛ ДОО ӨЧИН ГАРГАХГҮЙХЭН ЦААШ НЬ ДАЛД УСТГААСАЙ НӨГӨӨ ЯДУУЧУУД НЬ ОЧООД МАХЫГ НЬ ЯНЗ БҮРИЙН ЮМТАЙ ХОЛИОД ЗАХ ДЭЭР ЗАРААД БАЙХ ВИЙ ДЭЭ ХАРАА ХЯНАЛТАНД УСТГ
2017/04/06 202.9.40.244
Зочин
Хориогүй үе гэж байдаг юм уу зун намар байцаагч,цагдаа нар голын эргээр байгаа хүмүүсийг тайван байлгадаггүй шүү дээ
2017/04/06 103.57.92.249
  • Recent
  • Most Read
  • Most Comment